Х.Болорчулуун: Та өөрөө ч ЖДҮ-чин шүү

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар /2019.05.07/ Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой байсан ч хойшилсон. Ажлын хэсгийн дүгнэлтийг өөрсдөө баталгаажуулаагүй байхад Оюутолгой компанид дүгнэлтийг хүргүүлсэн “хэрэгтэн” хэн бэ гэдэг маргаан дэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Гурван удаагийн ажлын хэсэг хуралдсан. Ажлын хэсгийнхэн гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байхад дүгнэлтийг барьж гүйсэн хүн нь яг хэн юм” гэсэн үгэнд эгдүүцсэн Д.Тэрбишдагва гишүүн “Ажлын хэсэг есөн удаа хуралдсан. Хуралдаа сууж бай. Хуралд суухгүй байж араас нь ингэж олон юм ярьдгаа боль. Тэгж яримаар байгаа бол ажлын хэсэгт таван ЖДҮ-чин байгаа шүү гээд ярьвал ярина шүү” гэхэд Х.Болорчулуун гишүүн “ЖДҮ-чин юм байж. Та өөрөө жидүүчин шүү” гээд тэдний хооронд маргаан өрнөлөө.

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(124.158.126.192) 2019 оны 05 сарын 13

ХУЛГАЙЧААРаа дуудалцаад л манай гишүүд

1  |  0
иргэн (66.181.161.110) 2019 оны 05 сарын 13

манаргаж бн даа энэ хэдэн маанагууд .ийм төр засагтай ийм төрийн түшээд тэй улс яаж ч өөд нар харах билээ дээ хугацаагаа дуусгаад гэр гэртээ харицгаа даа ” хусах хулгайлах боломж байвал зөв ашиглаарай” хахаха

1  |  0
Ажиглагч(202.126.88.53) 2019 оны 05 сарын 13

Өөрсдөө ингээд хэрэлдээд сууж байгаа улс ямар амжилтад хүрэх вэ???

2  |  0
Irgen(139.5.219.79) 2019 оны 05 сарын 13

Ene Bolorchuluun gegch shouchin, JDYchin yamar Tom boloo ve

1  |  0
Зочин(202.179.26.130) 2019 оны 05 сарын 08

Ажлын хэсгийн чадварыг харахад ийм том төслийг шалгах, дүгнэх мэдлэг дутах хүмүүс харагдах юм. Нарантуяагаас бусад нь мэдлэг сул, Нарантуяа мэдлэгтэй боловч буруу тийшээ ашигладаг. Бүтэхгүй э

0  |  0
X(203.15.208.22) 2019 оны 05 сарын 13

Bugdeeree jiduuchin bas hulgaich ar. Tegeed iim humuusiin gart OT-g uguud bga yum uu

2  |  0
Matilda(156.0.213.2) 2019 оны 05 сарын 07

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top