Д.Тэрбишдагва: Дуугүй л байгаад байгаа болохоос дуугарвал чамтай өөр юм ярина шүү, Болорчулуун аа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны/2019.05.07/ өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан юм. Гэсэн ч Ажлын хэсгийн дүгнэлт байнгын хорооны гишүүдийн ширээн дээр ирэхээсээ өмнө “Рио тинто”-гийн удирдлагуудын гарт очсон нь хуралдааныг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах шалтгаан болсон.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ажлын хэсгийн дүгнэлт бидэнд эцсийн байдлаар ирээгүй байхад Оюутолгойд очсон байна гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өгсөн юм уу. Эсвэл Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва өгсөн юм уу. Ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ гаргаагүй шүү. Гишүүд хуралдаж байгаад эцсийн дүгнэлтийг гаргах ёстой” гэхэд ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Чи битгий дэмий юм яриад бай” гэтэл Х.Болорчулуун “Тэрбишдагва гишүүн өрөө өрөөгөөр явж гарын үсэг зуруулсан. Тэгэхэд нь бүгд уулзаж хуралдаж байж дүгнэлтээ гаргана гэж хэлсэн. Бид 2-3 удаа хуралдсан. Өөрсдийн дүгнэлтээ өгсөн” гэлээ.

Харин Д.Тэрбишдагва гишүүн “Ажлын хэсэг есөн удаа хуралдсан. Хуралдаа суухгүй байж битгий олон юм яриад бай” гэлээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Та наад ажлын хэсгийн ахлагчаа өг" хэмээхэд Д.Тэрбишдагва гишүүн “Аваарай чи. Дуугүй л байгаад байгаа болохоос дуугарвал дуугарна шүү. Тэгж ярих юм бол ажлын хэсэгт таван ЖДҮ-чин байгаа. Чамтай өөр юм ярина шүү, Болорчулуунаа” гэсэн юм. Х.Болорчулуун гишүүн “ЖДҮ бол бизнес. Та идүүчин” шүү гэж байлаа. Ийнхүү тэднийг маргалдаж байх зуур ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлаас хойшлуулах горимын санал гарсан ч дэмжигдсэнгүй. Гайхсан гишүүд дахин санал хураалтыг цуцлах горимын санал гаргаагүй шууд дахин санал хураасан ч дахин дэмжлэг авсангүй.

Гурав дахь удаагаа санал хураалт явуулж байж өмнөх саналыг хүчингүй болгож дахин санал хурааснаар хойшлуулахаар боллов. Ямартай ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт байнгын хорооны гишүүдийн гарт ирэхээсээ өмнө “Рио тинто”-гийн удирдлагуудын ширээн дээр очсон гэх асуудал анхаарал татаж эхэллээ.

Э.Ивээл

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.1) 2025 оны 03 сарын 13

ТБД ХЭЗЭЭНИЙ УРВАГЧ МЭДЭХГҮЙ БИШ , ОТ-ГААС ХАХУУЛЬ АВЧИЖ НААД УРВАГЧ ЧИНЬ

1  |  0
anchin(43.228.131.90) 2025 оны 03 сарын 13

tdb namaasaa urvadag urvagch biz dee

1  |  0
hi(59.153.113.77) 2025 оны 03 сарын 13

Энэ Тэрбишдагца гэдэг нөхөрт их НО байна аа. Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ ЖДҮ гээд шал өөр юм ярьж эхлэх юм. Энэ нөхөр урвасан байна. Эх орноосоо урвагч Дамбаочиртой хамт. Ийм ил тод урвалт явагдаж баримт нь ил байхад баривчлах хэрэгтэй ш дээ.

2  |  0
Vvvvvvv(182.160.34.168) 2025 оны 03 сарын 13

Ийм л худалдагдсан НОВШНУУД СОНГОГДОЖ ДЭЭ

1  |  0
Зочин(202.179.25.162) 2025 оны 03 сарын 13

Андууд дэлгүүр ь германы үеэ өнгөрөөсөн , мооноос гарч хямдарсан хувцас гутал оруулж ирж зардаг хогийн дэлгүүр болсон байна лээ. Монголчуудыг басамжлаад байдаг

1  |  0
Зочин(202.179.26.102) 2025 оны 03 сарын 13

Тэрбишдагва гэдэг балайгаас олигтой Монгол оронд хэрэгтэй зүйл гарахгүй шүү. Өөртөө л ашигтай бол юу ч хийхээс буцахгүй хүний нэг

2  |  0
Зочин(202.179.26.102) 2025 оны 03 сарын 13

Тэрбишдагва гэдэг балайгаас олигтой Монгол оронд хэрэгтэй зүйл гарахгүй шүү. Өөртөө л ашигтай бол юу ч хийхээс буцахгүй хүний нэг

1  |  0
МИ ИЕ ЭЛБЭГ (202.9.42.1) 2025 оны 03 сарын 13

ТЭРБИШДАГВА ИЧЭЭСЭЙ ХЭНИЙ ЗАРААЛААР ЯВЖ БАЙГАА НЬ ТОДОРХОЙ

3  |  1
hi(59.153.113.77) 2025 оны 03 сарын 13

Эх орноосоо урвасан асуудлыг шуурхай шийдвэрлэж байж МАН сайхан харагдана_

3  |  0
Top