Олег Газманов Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

ОХУ-ын Ардын жүжигчин, дуучин Олег Газмановыг монголчууд сайн мэддэг, “Эскадрон”, “Офицеры” дуунуудад нь дуртай билээ. Тэгвэл Олег Газманов энэ жил Монголд айлчилж, уран бүтээлээ толилуулахаар болжээ. Гэхдээ тэр зүгээр нэг тоглолт хийхээр ирэхгүй. Энэ жил Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байна. Ойн ёслолын гол арга хэмжээнүүд наймдугаар сард болох бөгөөд Олег Газманов оролцох юм. Учир нь тэр Халхын голтой гүн гүнзгий холбоотой эрхэм.

Түүний аав Михаил Семёнович Газманов 17 настайдаа Эх орны дайны фронтод явж, Кёнигсбергийг эзлэх тулаанд оролцон, дайны дараа Монголд цэргийн алба хашсан хүн. “Германы түрэмгийлэгчдийг ялсны төлөө” медальтай.

Харин ээж Зинаида Абрамовна Газманова нь Халхын голын дайнд оролцож явсан цэргийн эмч юм. Зинаида Абрамовна Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахад байгуулсан гавьяа нь үнэлэгдэн, “Японыг ялсны төлөө” медалиар шагнагдаж байжээ.

Олег Газманов “Офицеры” дуугаа дуулахдаа энэ талаар байнга ярьж, Халхын голын дайныг дурсдаг. Тиймээс ч аав, ээжийнхээ алба хааж, тулалдаж байсан Халхын голд ирж, энэ дуугаараа мэндчилгээ дэвшүүлэх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жду тебя(66.181.178.18) 2025 оны 03 сарын 13

Хоолойнд нь хавдар ургасан гэсэн гэхдээ өвчнөө ялнаа.

1  |  0
zochin(202.126.89.185) 2025 оны 03 сарын 13

komu ti nujna stari peos zayebaly

1  |  2
Дашдаваа(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

Ггайхамшигтай юм аа Игорь Мойсеевийн чууулга уас ирнэ гэсэн билет олдох байгаа

1  |  0
Ag(202.70.33.242) 2025 оны 03 сарын 13

Сайхаан сайхан.

1  |  0
baatar(202.126.89.224) 2025 оны 03 сарын 13

Shan hereg.

1  |  0
(76.169.190.223) 2025 оны 03 сарын 13

bayartai baina shuu

1  |  0
(66.181.161.25) 2025 оны 03 сарын 13

Газманов гоё дуулдаг түүний эскадрон дуу нь бүр ч гоё

3  |  0
uka(202.9.42.19) 2025 оны 03 сарын 13

bayrtai bnaa ene.hvniig togloltiig olon hvn vzeesei vneheer saihan.duubn

1  |  0
zochin(185.39.141.108) 2025 оны 03 сарын 13

erunhiilugch battulgadaa bayrallaa . mongoliin hvndtei zoching onilon urisan yavdald gvn talarhal ilerhiile

2  |  0
зочин(202.179.25.2) 2025 оны 03 сарын 13

ямар гоё юм бэ, ийм мундаг дуучин ирнэ гэдэг сайхан байна

5  |  0
зочин(202.9.42.121) 2025 оны 03 сарын 13

зооз гоё байна

3  |  0
Close menu