Шагдардах, Мянганбаярдах, Түвшинжаргалдав аа гэж фэйсбүүкээр иргэд эгдүүцлээ илэрхийлэх болжээ.
Хувийн жаргалаас дорд үзэгддэг гэр бүлийн амьдрал бий болоод удлаа. Дуучин Нара гэхэд хүүгийнхээ эцэг тогтоох шинжилгээ өгч байгаагаа фэйсбүүкт нийтэлж байна. Яасан өрөвдмөөр юм бэ. Төрүүлсэн хүүхдэдээ сарын 90 мянган төгрөг өгөх сэтгэл өнгө мөнгөн дээр тогтдог болжээ. Бараг л миний хүүхэд биш байгаасай гэж залбирч суугаа аавууд олон болсон юм биш биз.
Иймээс л "Шагдар"-уудад чанга хууль хэрэгтэй байна. Одоогийн хуулиар хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны доод түвшингөөр тооцож, сард 90-100 төгрөг төлнө гэж тогтоолгодог. Эмгэнэлтэй энэ 100 мянган төгрөг нь хүүхдийн хэрэгцээнд бодит байдалд хүрэлцээгүй. Хүүхдийн тэтгэмжийн асуудал манай улсад л ийм өрөвдмөөр байдалд байна. Саяхнаас УИХ-ын гишүүн Н.Учрал гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлж эцэг, эхийн хариуцлагыг чангатгах талаар байр сууриа илэрхийлэх болсон. Түүнчлэн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хуульд оруулах санал дээр иргэдийн үгийг сонсч эхэлжээ.
Түүний Гэр бүлийн хуульд хийх гол өөрчлөлт нь салсны дараа тогтоогддог хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны доод түвшингээр биш эцэг, эхийн орлогоос хамаарч тогтоодог болгох заалт юм. Нэг үгээр бол хүүхдэдээ хууль нь энэ гээд 100 мянга өгдөг бус хэд олж байгаагаас хамаарч, хүүхдийн тооноос шалтгаалж 15, 20, 25 хувийг хүүхдэд шууд олгох ёстой гэж хуульчлах ажээ.
Энэ хууль бодит амьдралд хэрэгжвэл одоогийн хуулиас хэд дахин зөв зохицуулалт болно гэж олон нийт үзэж байна. 3 сая төгрөгийн цалинтай Болд 1 хүүхэдтэй бол сард 450,000 өгөх юм. Гэтэл одоогийн хуулиар 100,000 төгрөг өгч байгаа. Хууль гарснаар хүүхдээ тэжээн тэтгэх хариуцлага гээч ойлголт зарим нэг хүний тархи руу орж, хүүхэдтэй болох талаар бодож төлөвлөдөг болох биз. "Шагдар"-уудыг сайн хууль л ухамсалтай болгох болов уу...
Сэтгэгдэл ( 3 )
Зөв. Шагдардсан, Мянганбаярдсан, Түвшинжаргалдсан хүмүүст тохирно. Хохирол нь өндөр байх нь зөв. Тэр хүүхдийг насанд хүртэл нь тэтгэх ёстой.
УЧРАЛ ГИШҮҮН МАШ ХАРИУЦЛАГАТАЙ , АЖИЛ ХЭРЭГЧ ЗАЛУУ,,,,СХД ГИШҮҮНЭЭРЭЭ БАХАРХДАГ ГЭЖ БОЛНО. ТҮҮНИЙ БОЛОВСРУУЛЖ ӨРГӨН БАРИХААР БОЛСОН ХУУЛЬ ЦАГ ҮЕЭЭ ОЛСОН,,МАШ ЧУХАЛ ХУУЛЬ ..ОДОО МОНГОЛООР ДҮҮРЭН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД БНА..ТЭД ҮР ХҮҮХДЭЭ ГЭР ОРНОО АВЧ ЯВАХ ГЭЖ НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭЖ БАЙНА...ГЭТЭЛ ЭРЧҮҮД НЬ ДАЙНД ЯВСАН ЮМ ШИГ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖ БАЙНА...ТОВЧХОНДОО ТЭД ҮҮРЭГ ХАРИУЦЛАГААС ЗУГТАЖ ЭЦЭГ ХҮНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БНА...УИХ-Р ДҮҮРЭН 2АВГАЙТАЙ ХӨГШИН ЗАЛУУ ЭРЧҮҮД ДҮҮРЭН БАЙНА...ТЭД ГИШҮҮНИЙ ХУУЛИЙН ЭСРЭГ УЛАЙРАН ТЭМЦЭНЭ ШҮҮ....ИЙМД ХҮҮХЭД ХИЙХЭЭ МЭДДЭГ ХАРИН ХАРИУЦЛАГАА УМАРТДАГ ЭРЧҮ