Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдөр болж аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Д.Өнөрболорыг сонгожээ.
Тэрбээр энэ үеэр "Аливаа зүйлийн хөгжлийн эх үндэс хөдөлмөрч бүсгүйчүүд байдаг. Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшил, орон нутгийн хөгжлийн оролцоонд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах болно. Зөвхөн аймагтаа, улсынхаа хэмжээнд биш ОХУ, Буриад улс, БНСУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтран ажиллана. Тиймээс мянга, мянган эмэгтэйчүүдийн гарааны болон аль хэдийнэ хөл дээрээ тогтсон ч цаашид улам сайжирч үргэлжлэх ёстой бүхий л төрлий бизнесийн харилцаа улам өргөжин тэлж, орон нутгий төдийгүй улс орны хөгжлийн нэг хэсэг байх эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна" хэмээн онцолжээ.
Дээрх зөвлөгөөнд ОХУ-ын Буриад улсын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, зөвлөлийн гишүүдийн хамт, БНСУ-ын Гонги аймгийн Гуанжу хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, зөвлөлийн гишүүд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамт урилгаар оролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )