Сүүлийн үед Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг Шадар сайд хууль бусаар ажлаас чөлөөлсөн тухай яриа бий. Энэ талаар тус байгууллагын дарга асан Г.Гантөмөрөөс тодрууллаа.
-Шадар сайд таныг ээлжийн амралттай байхад ажлаас чинь чөлөөлж хууль зөрчсөн гэх яриа бий. Энэ талаар тодруулах гэсэн юм. Та одоо хаагуур юу хийж явна?
-Би одоо ээлжийн амралтаа авчихсан байна. Энэ үеэр амьдралд маань хагацал тохиолдож, зээ охиноо алдсан учраас буян номын ажилтай л сууна. Үүнээс гадна агентлагийнхаа дөрвөн ажилтны хамт Увс аймагт болсон нэгдсэн зөвлөгөөнд оролцох гэж яваад осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Тиймээс Бээжин хотод мэс заслын хагалгаанд орж, улмаар жил болгон эхний улиралд багтаан хяналтын шинжилгээнд ордог болсон. Энэ шалтгаанаар ээлжийн амралтаа гуравдугаар сарын 20-нд аваад байсан юм. Би тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэлтэй болж, зарим хэсэгтээ төмөр нуруу тавиулсан. Гэсэн хэдий ч төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байхад дарга даамлууд арай л амьдралаас тасархай шаардлага тавьж байгаа нь хачирхалтай. Гэтэл Шадар сайд Ө.Энхтүвшин миний амралтын мөнгийг суутгаж авна хэмээн лүндэн буулгаж хуулиар олгох тэтгэмжийн тушаалд гарын үсэг зурахгүй сар гаруй гацааж байна.
-Танд хагацал зовлон тохиолджээ. Энэ хүнд үед Шадар сайд таныг хүлээж авч уулзсан уу?
-Үгүй. Уулзах нь байтугай эмгэнэл ч илэрхийлээгүй. Ер нь үхэл хагацалтай тулгарсан нэгэндээ хүлээцтэй, энэрэнгүй жудагтай харьцдаг монгол заншил, бичигдээгүй хууль байдгийг мань мэтийн насны хүн мэдэх л ёстой баймаар санагдах юм. Харамсалтай нь, миний үр хүүхдүүдийн маань гашуудлын нулимс хатаж амжаагүй байхад Ө.Энхтүвшин сайд надтай уулзалгүй хөөцөлдөж гүйсээр байгаад ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргуулсан. Үүнийг дээд зэргийн мунхаглал гэхээс өөрөөр ойлгоход бэрх юм.
-Хууль бус гэдгийг тодруулахгүй юу?
-Намайг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажлаар чөлөөлөхдөө Монгол Улсын Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Захиргааны хэргийн тухай ерөнхий хуулийн маш олон заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргуулсан.
-Тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 65 биз дээ. Яагаад таныг шахаад байгаа юм бол?
-Тийм л дээ. Энэ талаар Төрийн албаны тухай хуульд маш тодорхой зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц тэтгэвэрт гарах эсвэл үргэлжлүүлэн ажиллах асуудлаар албан ёсоор хүсэлтээ гаргадаг. Би үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан байсан юм.
-Үргэлжлүүлэн ажиллахад ямар шалгуур, шаардлага байдаг вэ?
-Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал гэх мэт үндсэн шалгуурт хамаардаг юм.
-Та дээрх шалгууруудыг бүрэн хангаж байгаа юу?
-Бүрэн хангаж байгаа. Тухайлбал, сүүлийн гурван жил дараалан миний төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт 90-ээс дээш хувьтай явж ирснээс гадна мэргэшлийн түвшингийн үнэлгээ ”А” буюу маш сайн гэсэн үнэлгээ авсан байгаа. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 176 тоот зарлигаар надад Төрийн захиргааны тэргүүн түшмэлийн тэргүүн зэргийн дэвийг олгосон. Энэ нь мэргэшлийн түвшингийн өндөр үнэлгээ юм.
-Төрийн албаны шинэ хуулиар агентлагийн даргын босгыг их өндөржүүлсэн байна лээ. Таны оронд дээрхи болзлыг ханган ажиллах хүн бий юу. Тодотговол агентлаг дотроосоо дэвшээд ажиллах төрийн албан хаагч байгаа юу?
-Та маш чухал асуудлыг хөндлөө. Яг одоогийн байдлаар агентлагийн даргын шатлан дэвших босгыг хангасан нэг ч ажилтан байхгүй байгаа бөгөөд 2020 он гараад 2-3 ажилтан өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Тийм учраас салбараасаа дарга гаргах, залуучуудаа дэмжих зорилгоор би тэдэнтэй зөвлөсний үндсэн дээр өргөдлөө татсан юм. Стандарт хэмжилзүйн салбарыг удирдах хүн чанарын дэд бүтцийн маш олон стандартыг мэддэг хууль эрх зүйн шинэчлэлд гар бие оролцсон байх нь үндсэн шалгуур гэж бодож байгаа юм.
-Засгийн газар таны хууль ёсны эрх ашгийн баталгааг хангаагүй шийдвэр гаргажээ. Цаашид яах ёстой вэ?
-Засгийн газраас нийгмийн амьдралын бүх түвшинд шударга ёсыг тогтооно гэсэн үндсэн зорилт дэвшүүлж байгаа .Тиймээс Шадар сайд хууль зөрчсөн шийдвэрээ даруй хүчингүй болгох ёстой.
С.Баяр
Сэтгэгдэл ( 8 )
Энхтүвшин гуай тун муухай жудаггүй зүйл хийж, хуулиа зөрчиж байна. Ийм байхад яаж шударга ёс тогтож, хэрэгжих вэ гэдгийг Энхтүвшин сайдаас асуулт №1 болгон тавьж байна. Гантөмөр даргатай хамт ажиллаж байсны хувьд зарчимч, шударга хүн болохыг хэн бүхэн хэлэх байхаа. Байгууллагын хамт олон, иргэн аж ахуйн нэгжүүд ам сайтай байдаг. Ардын намын стандарт-хэмжүүр, Ардчилсан намын стандарт-хэмжүүр гэж байдаггүйтэй адил Хууль зарчмаа Энхтүвшин сайд мөрдөх хэрэгтэй болов уу. Сонгууль болохоос өмнө ийм тэнэг юм хийж ТАХ ба тэдгээрийн ар гэрийнхэнд МАН яаж ажилдаг болохыг ингэж ойлгуулж болохгүй байх.
Bieiin eryyl mendeer tentexgyi yum bna sh dee.uuruu ch xellee.tegsen atlaa zuuraldaad bxiim
Энхтүвшин арай л хударагагүй юмаа Мэдээж нэг хүн шахах гээд л завааруулж байгаа Хууль гууль болжээ. Төрийн албаны хууль хэзээ хэрэгжих вэ Баатарзоригтоо
Bas neg luuxaan bus uu. Mongol tsus mash ix boxirdoj baina. Omno zygiin tsus byr ayultai
Тэтгэврийн насанд хүрсэн бол тэгээд залуучуудад зайгаа тавьж өгөх жамтай шүү дээ.
энэ харгис дарга ажлаа өгөх болсон. миний мэдэх стандарт батлах үйл явц монголын эсрэг явдаг сонин гаргалгаатай гар шүү дээ.
энэ 1 юм ингээд л цагийн цагт сайд нартайгаа заргалдаад л явж байх юм, яасан өгч болдоггүй ажил болоод үхэн хатан зууралдаад явдаг бн аа их л сэжигтэй бндаа, ингэхэд өвдсөн юм бол биеэ эмчлүүлээч дуракаа
энэ юу яриад байгаан болоо. эрүүл мэндийн хувьд яадгаа алдсан нуруу нугас гэмтсэн , хиймэл нуруутай, тархи толгойны өвчтэй хяналтад байдаг гэж зовлонгоо тоочжээ. Тэгснээ ТАХ-д тавигддаг 3 шалгуурыг би бүрэн хангаж байгаа гэсэн байхийн /энд нь эрүүл мэндийн асуудал хамаарч байгаа/ . Одоо болоо юм биш үү , яасан ч ханадаггүй шунал юм