Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллаж байна. 

Ерөнхий сайдыг өнгөрсөн жил баруун аймгуудад ажиллахад Говь-Алтай аймгийнхан олон жил шийдэгдээгүй явж ирсэн асуудлуудыг хөндөн тавьж байжээ. Үүн дагуу Ерөнхий сайд холбогдох сайд нарт чиглэл өгч, Засгийн газар дэмжин ажилласны үр дүнд энэ оны тавдугаар сарын 1-нээс томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн байна. 

Тухайлбал, "Тайшир-Алтай" ус хангамж нэртэй төслийн төсөв санхүүжилтыг Австрийн улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтайн хүн(66.181.185.202) 2019 оны 05 сарын 15

Сайдын цусанд Алтайн ген бий . Аргагүй дээ. Баярлалаа.

0  |  0
Top