“MTV Movie & TV Awards 2019” шагналд “Хаадын тоглоом” өрсөлдөж байна

2019 оны 05 сарын 16

MTV телевизиэс энэ жилийн “MTV Movie & TV Awards” шагналд нэр дэвшигчдийнхээ нэрийг зарлалаа. Энэ жил дэлхийг шуугиулсан “Disney”, “Marvel” компанийн бүтээл “Avengers: Endgame” болон HBO телевизийн цуврал “Хаадын тоглоом” нэр дэвшжээ.

“Avengers: Endgame” “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн бол “Оны шилдэг тв шоу”-нд “Хаадын тоглоом” өрсөлдөж байна.

“MTV Movie & TV Awards” шагнал гардуулах ёслол зургаадугаар сарын 17-нд Америкийн Санта-Моника хотын “Barker Hangar” театрт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top