УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачлагаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг бизнес төсөл-2019" уралдааны хаалтын ажиллагаа буюу шагнал гардуулах арга хэмжээ өчигдөр /2019.05.15/ Төрийн ордны Их танхимд боллоо.
Энэ жилийн уралдаанд нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй сурагч хамрагджээ.
Уралдааны тэргүүн байрын төсөлд 10 сая, дэд байрын төсөлд 5 сая, гуравдугаар байр эзэлсэн төрсөлд 3 сая төгрөг тус тус олгосон бол шилдэг 27 оролцогчийг тус бүрт 800 мянган төгрөгөөр урамшуулав.
“Шилдэг бизнес төсөл" шалгаруулах уралдаан нь ирээдүйн баялаг бүтээгч, олон зуун ажлын байр шинээр бий болгох бизнесменүүдийн эхний алхмыг дэмжих, урам зориг төрүүлэхэд чиглэдэг юм.
Сэтгэгдэл ( 0 )