Н.Анхбаяр, Ш.Батцэцэг нарыг ЭЛЧИН САЙДААР томилохыг дэмжив

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая (2019.05.17) Польш, Лаос, Куба, Австрали, Швед, БНСУ-д суух Элчин сайдууд болон НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчдийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3,  Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4,  Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар:

МОНГОЛ УЛСААС
 

  • Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,
  • Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,
  • Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 

Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй албан хаагчид нь дипломат болон төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид гэж Засгийн газраас үзжээ.

 

 

           

           

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.129) 2019 оны 05 сарын 24

Гадаад яамны Анхбаяр Даваасүрэн 2 ажлын байран дээрээ зодолдоод байсан ялсан ялагдсан хоёулаа элчин сайд болдог юм уу. Санаанд оромгүй боломжууд байх юм аа нээрээ.

1  |  0
Энхээ(202.9.43.79) 2019 оны 05 сарын 20

Лаос,Куба 2улсад элчин байлгах шаардлага байгаа юмуу?

0  |  0
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Санхүүгийн ММС Матильда ЛЕСОУСОРTER нь санхүүгийн салбарт мэргэшсэн мэргэжилтэн юм. Avez-vous besoin d”un prêt? Хэрвээ рецепт, Түрээслэгч хүн амд хүрэх боломжтой хүмүүсийг ажиллуулдаг 5000-50000 еврогийн хооронд үйл ажиллагаа явуулдаг Тэмдэглэгээ 2% -иас хэтрэхгүй Төгсгөлд нь домэйн нэрс: * Хүмүүсийн * Прêt d”investissement * Автоматаар * Хайч * Et d”autres domaines ..... Contactez nous par И-мэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Irgen(112.72.11.123) 2019 оны 05 сарын 17

Battsetseg awgai boliochee hogshin ach zeegee haraad bj bwal taarna. Zalitai hvn

0  |  0
Irgen(112.72.11.123) 2019 оны 05 сарын 17

Battsetseg awgai boliochee hogshin ach zeegee haraad bj bwal taarna. Zalitai hvn

0  |  0
им(43.228.131.110) 2019 оны 05 сарын 17

Балиар дөрвөд ёстой халхын хоолонд ханаж цадахгүй юмаа.

0  |  0
У(66.181.188.227) 2019 оны 05 сарын 17

Нямдоржийн хүү Австрали явахнээ

0  |  0
У(66.181.188.227) 2019 оны 05 сарын 22

Нямдоржийн хүү Австрали явахнээ

0  |  1
Top