Н.Номтойбаяр: Өрөөнд талийгаач, зөвлөх, бид гурав байсан

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүтэй хамгийн сүүлд уулзсан гэж хэвлэлүүд бичжээ. Энэ талаар Ардчилсан намынхан ч өглөө мэдээлэл хийхдээ дурьдсан.  Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд тайлбар хийлээ.

Тэрбээр “Юуны өмнө талийгаач Г.Батхүү гишүүнд тохиолдсон золгүй явдалд харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол зөвхөн АН-ын харамсал биш. Монголын ард түмэнд золгүй явдал тохиолоо. 2019.05.17-ны орой талийгаач бид хоёр уулзсан. Мэдээж өмнөх парламентад хамт ажиллаж байсны хувьд болон адилхан авто спорт сонирхогчдын хувьд манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Тэгэхээр хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд хайгаад байх зүйл байхгүй. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг яах аргагүй би. Талийгаачийг өрөөнөөс гарсны дараа миний бие 19:18 цагт бүлгийн хуралд орсон. Бүлгийн хуралд картаа хийхээр цаг нь бүртгэгддэг. Яах аргагүй цаг хугацааны хувьд сүүлд уулзсан хүний нэг нь би учир Цагдаагийн байгууллагаас надаас гэрчийн мэдүүлэг авсан. Энэ талаар холбогдох мэдээллийг өгсөн. Түүнээс өөр мэдээлэл надад алга” хэмээн тайлбар хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид түүнд дараах асуултыг тавьж, хариулт авав.


-Талийгаач “Торгоны зам” авто ралли зохион байгуулах хуралд оролцсон юм билээ. Танд энэ талаар ярьсан уу?

-Тэр хурал дээр юу ярьсныг хэлээгүй. Ямар ч байсан Торгоны зам уралдаан долдугаар сард болно гэдгийг хэлсэн. Миний ойлгосноор гурван давхарт, З.Энхболд даргын өрөөнд хурал нь болсон шиг байгаа юм. ОХУ-ын талаас зочид ирсэн гэсэн. Бид хоёр энэ жил манай төрлийн авто спортын тамирчдын цол зэргийн асуудлыг шийдэх талаар ярилцсан. Үндсэн холбоотойгоо хамтраад хурлаа хийгээд явъя гэсэн ажил хэрэгч зүйлүүдийг ярьсан.

-Таньтай уулзахдаа сэтгэл санааны байдал нь ямар байсан бэ?

-Зүв зүгээр байсан. Жин нилээн хассан харагдсан. 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй. Нүүрний судас улайлттай, “Ах нь эмчилгээ хийлгэж байгаа” гэж хэлсэн. Ордон чинь тэр чигээрээ л камер баймаар юм. Намайг бүлгийн хуралд орох гээд явж байхад сэтгүүлчид, төрийн тусгай хамгаалалтынхан байсан. Бүлгийн хуралд ороход У.Хүрэлсүх дарга, Г.Занданшатар дарга гээд бүгд байсан.  

-Та бүлгийн хурал дээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй маргалдсан юм уу?

-Маргалдаан байнга болдог. Тэр өдөр хоёр гишүүний асуудал хөндөгдсөн байсан. Өмнөх бүлгийн хурлууд дээр ч маргаан болж л байсан. Түүнээс биш хувийн шинж чанартай биш. Сүүлийн үеийн маргаан 1072 хувьцааны асуудал, мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотой өрнөж байна. Дандаа ажил хэргийн маргаан.

-Таны өрөөнд талийгаачаас гадна өөр хүн байсан уу?

-Миний өрөөнөөс ганцаараа гарсан. Миний өрөөнд миний зөвлөх, талийгаач, миний бие бид гурав байсан. Уулзаж байхад нэмж хүн орж ирээгүй. Түүнийг гарснаас 3-4 минутын дараа би зөвлөхийнхөө хамт өрөөнөөсөө гарч, бүлгийн хуралд орсон. Бүлгийн хурал удалгүй тарсан. “Ах нь яараад байна. Хүн хүлээж байгаа” гээд манай өрөөнөөс яаруу явсан.

-Тэр өдөр таныг уусан байсан гэсэн?

-Үгүй дээ. Ямар мэдээллээр тэгээд байгаа юм бол. Өдөр нь Хятадад айлчлал хийсэн УИХ-ын гишүүдтэй хоолонд хамт орсон. Тэгэхэд Ши Жин Пин даргын өгсөн бэлэг гээд 0.5 литрийн архи задалсан. Өөр зүйл байхгүй.

Нэмж хэлэхэд, ар гэрийнхэнтэй нь уулзаж, эмгэнэл илэрхийлж чадаагүй байж ийм байдлаар хэвлэлийн хурал хийсэн явдалдаа уучлал хүсэж байна.
 

ВИДЕО ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.90) 2019 оны 05 сарын 23

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Car(66.181.161.2) 2019 оны 05 сарын 22

Chi l xortoi arxi ogoo biz

0  |  0
zochin(202.179.25.246) 2019 оны 05 сарын 22

nuchsan ,nuchsan ter chuuliin said Nymdorj.

0  |  0
алуурчин (203.91.115.42) 2019 оны 05 сарын 22

Энэ хулгайч дээрэмчний явсан газар бүрт хүн үхэж байх юмаа.Ард нь дандаа нэр цэвэр үлдэнэ.Мотоциклтой хүн өөрөө очоод мөргөөд л үхчихнэ.Өрөөнд нь зүв зүгээр ороод гарсан хүн ч үхчихнэ.Алуурчин

0  |  0
зочин(67.180.129.0) 2019 оны 05 сарын 21

Харин ч монгол хүн хамгийн сүүлд уулзсан хүнийг нь хүндэлдэг бус уу. Номтойбаярыг муугаар боддог бол энэ хүн өрөөнд нь орох уу. Юмыг эeрэг талаас нь эхлэж харж бай л даа. Муу муухайг нь дуудахдаа жаахан хүлээцтэй хандаж сурцгаавал яасан юм

0  |  0
Zochin (109.89.138.79) 2019 оны 05 сарын 21

Avilgachid!Avsan idsen uusanaa dendyy sain oorsdoo medej baigaa uchraas bie bieniixee amind xyrch dee !

0  |  0
Zochin (109.89.138.79) 2019 оны 05 сарын 21

Avilgachid!Avsan idsen uusanaa dendyy sain oorsdoo medej baigaa uchraas bie bieniixee amind xyrch dee !

0  |  0
Зочин(202.179.27.144) 2019 оны 05 сарын 22

Номтойбаяр гишүүнтэй уулзаад.10 аад минутын дараа 19/30минутанд. Нэг давхарт нас барсан байдалтай оддсон гэхээр ахынхи нь бие муу бгаа эмчилгээ хийлгэж бгаа нэсэн гэхээр гонхноос толгойн тархи нь эргээд уначихсан юм бишүү

3  |  0
Зочин(202.21.108.250) 2019 оны 05 сарын 21

Монголчуудаа болиочээ. Одоо байтлаасаа хүн хүнтэйгээ уулзаж болохоо байсан хорвоо юу? Юуны ч учир ололгүй чичрээл хараачих юмаа. Эрүүл сэтгэхүйтэй хүн алга уу

0  |  0
Saruul(122.46.16.74) 2019 оны 05 сарын 22

aluurchin choijilsuren.hurts.nomtoi bayar3.aas hol yavaarai...nvdee uhuulav

1  |  1
Ард(202.179.24.92) 2019 оны 05 сарын 24

Энэ хүн хоолонд орохоороо хүн хутгална эсвэл хаана ч явсан хүн амины хэрэгтэй холбогдчих юм. МАНАН мафи мөнгөнөөс болж бие биенийгээ нухаад эхэлсэн юм биш үү.

3  |  0
YY(66.181.176.111) 2019 оны 05 сарын 24

ERDENE NOMTOIBAYR HOERIIG SAIN SHALGA

2  |  0
Мөөг(69.84.122.105) 2019 оны 05 сарын 20

Ордонг нураагаад шинээр барь, Бузар шингэжээ

0  |  0
Оожгий(202.70.44.116) 2019 оны 05 сарын 22

Энэ новш хаа явсан газараа гай зовлон дагуулж явах юмаа. Муу ёрын үхээр шүү.

2  |  2
Зочин(66.181.186.163) 2019 оны 05 сарын 24

Энэ хүн дандаа л хүн амины хэрэгтэй холбогдчих юм, нэг л учир байна даа

4  |  1
Баагий(202.70.44.116) 2019 оны 05 сарын 24

Энэ лалар хаа явсан газараа гай тарьж явах юмаа. Ийм новшнуудыг төрийн ордоноос зайлуулах цаг болсон шүү ард түмээн...

3  |  1
Уншигч(202.126.89.125) 2019 оны 05 сарын 21

Хэн нь архи гаргаж хэн нь хаана задласан болж байнааааа ???????

0  |  1
zochin(86.49.245.21) 2019 оны 05 сарын 20

uls eh oron ard tumnii tuluu ur buteeltei hiisen um bhgui ulsaas mungu hulgailj huviinhaa kompaniudiig uud ni tataj teriigee olon huniig ajliin brtai blgosn geed bdag iim umnuud turuucheesee uhvel taarna 1 luivarchin ch gesn tsaashaa harlaa...

1  |  1
Уншигч(103.57.94.77) 2019 оны 05 сарын 24

Ордон бүрэн камержаагүйг гишүүн мэдэхгүй. Эмчилгээ хийлгэж байсан гэв.

1  |  0
sonin(64.119.21.248) 2019 оны 05 сарын 22

Yund ni sandraad medeelel hiigeed unvaa

2  |  0
баайгий(202.9.42.41) 2020 оны 01 сарын 22

энэ залууд баярлаж бана ооооо. юу гэж л батхүүг лав гэж дээ. уг нь АН хоолойгүй женког биш энэ Батхүүг л ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх байсан юм ш дээ. даанч монголчууд бид азгүй улс даа. өмхий луйварчинд дээрэлхүүлэдд явж байдаг бид тэр баттулга бил үү нэг спиртийн намйаннчин рекетчинийг хэлж баНА ШҮҮ

3  |  5
Zochin(42.148.142.217) 2019 оны 05 сарын 24

Ene neg zavaan har murtei novsh bhiimaa.

3  |  0
Top