Трамп хятадуудад “Хаадын тоглоом”-ыг үзүүлсэнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Алдарт “Хаадын тоглоом” цувралын сүүлийн бүлэг үзэгчдийн санаанд хүрэлгүй, үнэнч фэнүүдээ гомдоосон билээ. Гэхдээ хамгийн их гомдолтой үлдсэн нь Хятадын үзэгчид. Учир нь HBO телевизийн контентийг Хятадад дамжуулдаг “Tencent Video” суваг сүүлийн бүлгийн сүүлийн ангийг гаргасангүй. Техникийн саатал гэж албан ёсоор зарласан ч үнэндээ АНУ, Хятадын худалдааны дайнтай холбоотой гэж шинжээчид үзсэн.

HBO ч гэсэн “Манай зүгээс ямар ч техникийн саатал гараагүй. Дамжуулагч компанид улстөрийн “саатал” үүссэн байж магадгүй” гэж мэдэгдсэн байна.

Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын бараанд тавих татвараа нэмэгдүүлсний хариуд Хятад ч хариу арга хэмжээ авсан. Хоёр улсын харилцаа хурцдаж, үүнээс болоод хятад үзэгчид хэлмэгджээ.

Хятадын телевизийн компаниуд сүүлийн үед үзэл суртлын нэвтрүүлэг их явуулж, Солонгосын дайнд Америкийг ялсан тухай кино гаргадаг болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top