“Содура” кино Братскт гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Энэ сарын 23-24-нд ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотод олон улсын эдийн засгийн форум болж байна. Форумын зочдод найруулагч  Б.Жаргалсайханы “Содура “ киног үзүүлнэ. Эдийн засгийн форумын өмнө Дархан, Братск хотын уулзалт ярилцлага болж, Дархан хотын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Братск хотын захирагч Сергей Серебренников нар ах дүү хот болох гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ. Энэхүү дурсгалт өдрийг тохиолдуулан Дархан хотоос Братскт үндэсний хивс бэлэглэсэн байна.

Ч.Энхбат дарга бас нэгэн бэлэгтэй ирсэн нь “Содура” кино. Братск хотын захиргаанаас “Бид Монголын Дархан хоттой ах дүү боллоо. Өмнө нь бид Нанао (Япон), Цзыбо (Хятад), Саки (Крым) хотуудтай ах дүү болж байсан. Дарханчуудын бэлэг бидэнд их таалагдлаа. “Содура” бол цаатангуудын амьдралыг харуулсан кино. Энэ киноноос бид Монголын үзэсгэлэнт байгаль, ёс заншлыг үзэх боломжтой” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top