“Nirvana” хамтлагийн ахлагч Курт Кобейний 1990 оны дөрөвдүгээр сарын 23-нд Вашингтон хотод пицца идсэн цаасан тавгийг Калифорнид дуудлагаар худалдааллаа. Пиццаны хэлтэрхий наалдсан энэхүү таваг 22,4 мянган долларын үнэ хүрсэн байна.
Тавган дээр Кобейн Вашингтонд хийсэн концерт дээр дуулсан дуунуудынхаа нэрийг бичсэн байсан нь ийм өндөр үнэ хүрэх шалтгаан болжээ. Куртыг пиццагаа идээд дуусангуут “THUD” хамтлагийн гишүүн Жонни Ригс тавгийг авч, гэртээ 30 жил хадгалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )