С.Амарсайхан дарга аа, хотын өмхийгөө яах вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

С.Амарсайхан даргаа, арай л байна шүү гэдгийг ахин дахин хэлчихье. Өвөлдөө утаанд, зундаа өмхий үнэртээ дарлуулсан хотдоо зүгээр л суух гэж шившгийн хөндийг туулан байж Хотын дарга болсон юм уу. Хийж бүтээх хүсэлтэй гэдэгт чинь итгэж хоёр ч удаагийн хотын даргын сунгааны агуу ялагдлын чинь дэргэдүүр нийслэлчүүд хахь чимээгүй өнгөрцгөөсөн бишүү. Дахин сануулъя, Улаанбаатарын өмхий самхай арай дэндлээ. “Хүндэрсэн” хүний өмдөнд толгойгоо шургуулчихсан мэт сэтгэгдэл төртөл нийслэлийн иргэдээ яаж ингэж амьдруулж чадаж байнаа.

Цэлийтэл нээсэн цонхоор цэвэр агаар бус цээж, уушгийг нэвт сүлбэх өмхий самхай чинь орж ирсээр удлаа. Угаасаа ийм л хот гээд уулгамч зангаар номхон тэмээ мэт ноолуулан сууж чадахгүйд хүрч байгааг уламжилъя.

Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн сүржин албан тушаалдаа тааруулж сүрхий арга хэмжээ аван ажилламаар байнаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатар хот дэлхийн хамгийн өмхий хотын нэг боллоо. 20 жилийн өмнө усаа крантнаасаа түүхийгээр нь уучихдаг цэвэр хот байлаа. Гэтэл төлөвлөлтгүй, мэргэжилтнийхээ үгийг сонсохоо байсан, улс төрждөгийн уршгаар өнөөдрийн түвшинд хүрээд байна” гэдгийг онцгой анхааруулж байсныг танд сануулъя. Монголчууд дасан зохицох чадвартай үндэстний тоонд багтдаг. Гэхдээ баас, шээсний өмхий үнэрт дасан зохицох хэмжээний “биологийн зэвсгийн” туршилт болж болохгүй ээ. Үнэрлэх чадваргүй хүмүүсээр улсынхаа нийслэлийг бүрдүүлдэггүй юм бол тэсэж үлдэх иргэд дэндүү цөөхөн байна шүү. 

Цаана чинь “Манай хотын энэ үнэрийг өмхий гэхгүй юм бол өөр ямар хотын үнэрийг өмхий гэх юм бэ” гэсэн түргэн хэллэг гарчээ. Хамтдаа цээжилдэг юм уу, хаашаа юм. Дэлхийн жишиг гэх мэт супер юм ярьж байхаар утаа, өмхий, замын түгжрэл гурваа л шийдчих. Үмх махны төлөө өглөө үдэшгүй тэрэгний морь мэт зүтгэсэн Улаанбаатар хотын иргэддээ ядаж өмхий үнэргүй хотод цээж дүүрэн амьсгалуулаач. Энэхүү бяцхан бичвэрээ +30 хэмд өрөөнийхөө цонхыг хаан бүгчимдэж байж бичиглэв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.17.45) 2019 оны 05 сарын 27

Yag unen unuudur yamar aimaar unertev ee. Agaar amisgalaas durgui hurev. Hotiin zahiragch guai hotiig mini umhiigees salgaj ugch buyan bolooch. Salgaj chadvaas nasaaraa sainaar duursagdah bolno shuu. Daraagaar n utaa tigjrelee arilgana bizdee

0  |  0
Иргэн(59.153.112.235) 2019 оны 05 сарын 25

Зуун айлыг цэгцэлж чадахгүй байр хотыг яаж удирдах вэ? Эхэлсэн ажлаа дуусгаачээ. хэдэн хужаа нарын аманд орчихоод. Зуун айлын барилгын материалын худалдааны эзэд нь дан хужаа нар шүүдээ

0  |  0
зочин (202.179.25.226) 2019 оны 05 сарын 25

дарга болох гэж муу муухай бүх аргыг хэрэглэсэн хүн, одоо тэгээд хотыг сайхан болгоотох л доо. Эхлээд туулын бургасны нөхөн төлбөрийг ах дүүстэйгээ төлчих, зөв зүйл дуугарсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарамталж, хааснаа нээчих. Тэгээд цэвэрлэх байгууламжаа хурдлуулчих

0  |  0
Ju(66.181.187.189) 2019 оны 05 сарын 25

Tuuliin burgasiig ah duuteigee hydaj bgaa ene yargaching hotiin dargaas hurdan zailuulaachee.

0  |  0
Бат(202.9.42.162) 2019 оны 05 сарын 25

2020 оны сонгуулиар нам бус Электорат хөдөлгөөнөөс дэвшүүлсэн эрхмүүдийг сонгоод төрд шинэчлэл хийцгээе сонгогч олон минь

0  |  0
Zochin(150.129.143.227) 2019 оны 05 сарын 24

Barilga Hot b baiguulaltiin caid 5 car gehed buren arilcan bain gecen yacan be .ogcoruulia.

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 05 сарын 24

БАДЕЛХАН ХУЛГАЙЧ ЮМ ХИЙХГҮЙЭЭЭ. ХОТЫН ДАРГА ТА Л ҮҮНИЙГ ХИЙЖ ХАЙРЛА. ЦАГ САЙХАН ГАДАА ГАРЧ ЧАДАХАА БАЙЛАА

1  |  0
Зочин(103.9.89.18) 2019 оны 05 сарын 24

12-р хороо хог ачихгүй байна Сардаа нэг ачна гэж мөнгө хурааж авдаг хэрнээ ачихгүй байна. Үүнийгээ зохицуулаачээ. Хот доррох хог авахгүй болохоор хийснэ шүү дээ.Хогоо гаднаас нь биш дотроос нь цэвэрхэн байлгавал хүмүүс тэр болгон хогоо хаа нэг газар асгана гэж үгүй дээ. Авахгүй болохоор ухамсар муутай нэг нь ха хамаагүй асгаад байгааг ойлгоочээ.

0  |  0
Хрл(202.126.89.86) 2019 оны 05 сарын 24

Баас шээс алдахаа больчих оаркуудаа. Тэгээд хот чинь өмхийгүй болно.

0  |  0
Top