Фото: Токиод гэйша бүжгийн баяр болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 25

Токиод 95 дахь удаагийн гэйшагийн бүжгийн баяр “Азүма одори” явагдаж байна. Энэ амралтын өдрүүдэд Шинбаши дахь бүжгийн ордонд гэйша нар цуглан, ур чадвараа нийтэд танилцуулж байгаа юм.

Дуулах бүжиглэхээс гадна цайны ёслолыг гарамгай эзэмшсэн энэ мэргэжил Японд XVIII зуунд үүсжээ. Тэд зочноо зугаацуулан, ямар ч сэдвээр яриа өрнүүлж чадна. Харин өөр үйлчилгээ авах гэж оролдоод хэрэггүй. Тэд хөнгөмсөг эмэгтэйчүүд биш.

Гэйшагийн шавийг майко гэнэ. Тэд 15 настайдаа шавь орж, 20 нас хүртлээ суралцдаг.

1920-иод онд Японд 80 мянган гэйша байсан бол одоо Токио, Киотод мянга гаруй гэйша үлдсэн байна.

Гэйша хиймэл үс зүүх эрхтэй байдаг бол майко үсээ байнга засаж, арчилж байх шаардлагатай.

Майко гэта хэмээх гутал өмсдөг. Харин гэйша зори гэдэг сандаалтай.

Гэйшаг урлаг, хүн гэсэн хоёр ханз нийлүүлэн бичдэг бөгөөд урлагийн хүн гэсэн утгатай. Мөн гэйко буюу урлагаар хичээллэдэг эмэгтэй гэж нэрлэх явдал ч бий.

Майког гэйшагаас кимоногоор нь ялгаж болно.

Киото, Токио хотод жилд хэд хэдэн удаа гэйшагийн бүжгийн наадам болдог.

Тэтгэвэрт гарах насны хязгаар байхгүй. Токиогийн гэйша Кокин 98 настайдаа ч ажлаа хийсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top