Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 26

Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн “Будар” хэмээх газарт 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генарал А.Ганбат, Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Монголын төмөр зам ТӨХК болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагууд оролцов.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам ХНН хамтран ажиллана. Дээрх чиглэлийн төмөр зам баригдсанаар Монгол Улсын төмөр замын сүлжээ 414,6 километрээр нэмэгдэн, нүүрс тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар өсч, ашигт малтмалууд эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм. Түүнчлэн тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэн, хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжиж, үүнийг дагасан томоохон суурьшлын төвүүд бий болох зэрэг эдийн засаг, стратегийн ихээхэн ач холбогдолтой.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар төмөр зам ХНН-ийн гол төмөр замтай холбогдох ба үүгээр дамжин Ханги-Мандал, Замын-Үүд рүү гарах боломж нээгдэх юм. Түүнчлэн зүүн коридор буюу Хөөт-Бичигт, Нөмрөг, Чойбалсан, Эрээнцэв, ОХУ-ын Борьз рүү зах зээлээ тэлэх боломж бүрдэж, мөн хойд чиглэлд Дархан Сэлэнгийг дамжаад Алтанбулагаар ОХУ болон Европын зах зээл руу гарах үүд хаалга нээгдэнэ.

Энэхүү төмөр замыг ашиглалтад хүлээн авснаас хойш 10-12 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, жилд хамгийн багадаа 15 сая тонн ачаа тээвэрлэх ба энэ нь өнөөдөр төмөр замаар тээвэрлэж буй нийт ачааны 60 орчим хувьтай тэнцэж, ойролцоогоор 700-800 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой. Мөн Монголын нутаг дэвсгэр дээгүүр явж буй тээвэрлэлтийн зайнаас жилдээ 180-200 сая ам.долларын цэвэр орлого олох үр өгөөжтэй бүтээн байгуулалт болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.11) 2019 оны 05 сарын 27

Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913

0  |  0
шударга иргэн(66.181.161.81) 2019 оны 05 сарын 26

Б.Дэлгэрсайхан гэдэг хулгайч чинь ямар нүүрээрээ ирдэг бнаа, өөрөө монголын баялгийг хэдэн мянган вагоноор хятад руу зөөж баяжаад ханахгүй монголчуудыг төмөр замтай болж нүүрс төмрийн хүдрээ экспортлохыг хамгийн ихээр эсэргүүцэж байсан. буудвал таарах бууны нохой

0  |  0
Top