Долоо хоног бүр галт зэвсгийн сургалт явуулж байна

2019 оны 05 сарын 28

Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д " Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална" гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/72 дугаар тушаалаар “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”, мөн даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус тус баталж, Улаанбаатар хотод Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, аймагт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хариуцан зохион байгуулахаар заасан юм. 

Тус төв нь сургалтыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 2 хоногийн хугацаатай танхимын болон дадлага хэлбэрээр зохион явуулж байна.

  1. “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны талаар хууль, эрх зүйн мэдлэг” ;
  2. “Галт зэвсэг /сум/-ийн бүтэц, зохион байгуулалт, тактик техникийн үзүүлэлт” ;
  3. “Галт зэвсэгтэй харьцах сэтгэл зүйн бэлтгэл” ;
  4. “Галт зэвсэг хэрэглэсний улмаас бэртэж, гэмтсэн, шархадсан үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар” ;
  5. “Галын аюулгүй байдлыг хангах, хээрийн нөхцөлд гал унтраах арга тактик” ;
  6.  “Буудлагын шагайвар хийх дадлага, сургуулилт”, “Буудлагын үеийн аюулгүй байдлыг хангах”, “Галын бэлтгэл /дадлага ажил/” сэдвүүдээр тэнхимийн болон дадлага, сургуулилт, нийт 8 цагаар тус төв болон мөн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулж, сургалтад хамрагдаж буй иргэдээр буудлага үйлдүүлж, галт зэвсэгтэй харьцах, аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаарх дадал чадварыг олгож, сургалтад хамрагдсан иргэдээс тестээр шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгоно.  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/14/16 дугаар тушаалаар галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын нэг иргэнээр тооцсон зардлын нормативыг шинэчлэн баталж, нормативын дагуу нэг иргэн 2 хоногийн сургалтад хамрагдахдаа хоолны мөнгө, гарын авлага, ном сурах бичгээр хангагдан 5 төрлийн буугаар 18 ширхэг сумаар буудлага үйлдэж, галт зэвсгийн сургалтын төлбөрийг нэг иргэнд 150,000 төгрөг байхаар тогтоосон. Үүнд:
  • Бичиг хэргийн зардалд 5000 төгрөг;
  • Аюулгүй ажиллагааны гарын авлага 4500 төгрөг;
  • Сургалтад ашиглах сум
  1. 5.6 мм-ийн 3 ширхэг, / 1 сум 2,500 төгрөг, нийт 7,500 төгрөг/;
  2. 7.62х39 мм 4 ширхэг / 1 сум 3,500 төгрөг, нийт 14,000 төгрөг/;
  3.  7.62х54 мм 4 ширхэг / 1 сум 4,500 төгрөг, нийт 18,000 төгрөг/;
  4. 7.62х51 мм 3 ширхэг / 1 сум 8,000 төгрөг, нийт 24,000 төгрөг/;
  5. 223 remongton 4 ширхэг / 1 сум 6,000 төгрөг, нийт 24,000 төгрөг/;
  • Буудлагын бай, самбар, бууны тослох, цэвэрлэх материал /1 ширхэг/ 7,000 төгрөг;
  • Сургалтад ашиглах анхан шатны эмнэлгийн тусламжийн материал /1 ширхэг / 5,000 төгрөг;
  • Тээвэр, шатахуун / 1 иргэн/ 7,000 төгрөг;
  • Гэрчилгээ хэвлүүлэх зардал /1 ширхэг/ 5,000 төгрөг;
  • Гэрчилгээний хавтас / 1 ширхэг/ 5,000 төгрөг;
  • Буудлага, дадлагад оролцогчдын өдрийн хоол / 2 удаа/ 16,000 төгрөг;
  • Сургагч багшийн урамшуулал / 16 цаг/ 8,000 төгрөг, нийт 128,000 төгрөг;

 Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д

  1. Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн ;
  2. Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй;
  3. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн, иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно.

Сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

1.Анкет / 3*4 чээж зургийг анкет дээр наах/;

 2.Өргөдөл /цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд гаргасан өргөдөл гаргах нь:/ ;

3.Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт /маягт-А33, харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс авах/;

4.Оршин суугаа газрын тодорхойлолт;

5.Иргэний үнэмлэхийн хуулбар;

6.Сургалтад хамрагдах иргэн, Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 150.000 төгрөгийг Төрийн сангийн 100900012047 тоот дансанд тушаасан баримтыг эх хувиар хавсаргах зэрэг болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болдоо(202.126.92.98) 2024 оны 11 сарын 05

хэзээ хаана хичээллэх бэ\n

0  |  0
Энхмэнд Баатар (66.181.183.114) 2024 оны 09 сарын 30

Хэзээ сурггал хичээллэх бэ

1  |  0
Naraa(66.181.180.76) 2022 оны 11 сарын 05

2019.08 sard surgalt bga yu

1  |  0
Top