Төгсөө, Ломаченко тэргүүтэй “Лондон 2012” олимпынхон мэргэжлийн бокст

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

“Bad Left Hook” сайтаас “Лондон 2012 оны олимпын наадамд оролцсон боксчдын мэргэжлийн бокст гаргасан амжилтыг дүгнэн, чансаа гаргажээ.

Лондонгийн олимпын аваргуудаас гурав нь одоо мэргэжлийн боксын дэлхийн аваргын хэд хэдэн бүсийг эзэмшиж байна. Энэ аваргууд бол Их Британийн Энтони Жошуа, Украины Александр Усик, Василий Ломаченко нар юм. Мөн мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон ч цолоо алдсан хоёр олимпын аварга байгаа нь Хятадын Зоу Шимин, Японы  Рёота Мүрата.

20. Майкл Конлан (11-0, 6 КО) - Ирланд. Хагас хөнгөн жингийн (57,2 кг) хамгийн ирээдүйтэй тамирчны нэг.  

19. Нямбаярын Төгсцогт (11-0, 9 КО) - Монгол. “Лондон 2012” наадмын мөнгөн медальт. WBC холбооны хагас хөнгөн жингийн (57,2 кг) дэлхийн аварга цолын төлөө тоглоно.

18. Зоу Шимин (9-2, 2 КО) - Хятад. Мэргэжлийн боксын WBO холбооны 49 кг-ын жингийн аварга болсон ч цолоо хамгаалах эхний тулаандаа ялагдсан. Эрүүл мэндийн байдлаас зодог тайлсан. “Лондон 2012” наадмын аварга.

17. Жозеф Диас (29-1, 15 КО) - АНУ. 59 кг-ын жингийн шилдгүүдийн нэг. Дэлхийн аварга цолын төлөө тоглох эрх эзэмшиж байгаа.

16. Маркус Браун (23-0, 16 КО) - АНУ. WBA холбооны 79,4 кг-ын жингийн аварга.  WBC холбооны бүсийн төлөө тулалдах гэж байгаа.  

15. Жеймел Херринг (20-2, 10 КО) - АНУ. Өнгөрсөн амралтын өдөр WBO холбооны хагас хөнгөн жингийн (59 кг) дэлхийн аварга болсон.  

14. Роши Уоррен (16-3, 4 КО) - АНУ. Хөнгөн жингийн (53,5 кг) дэлхийн аварга асан. Дөрвөн удаа аваргын бүсийн төлөө тулалдаж, ганц л ялсан.  

13. Нордин Убаали (15-0, 11 КО) - Франц. 53,5 кг-ын жингийн дэлхийн аварга. Дээр дурдсан  Уорренийг ялж, аварга болсон юм. Одоогоор цолоо хамгаалах тулаан хийгээгүй байна.  

12. Люк Кэмпбелл (20-2, 16 КО) – Их Британи. 2012 оны олимпын аварга. 61,2 кг-ын жинд дэлхийн аваргын төлөө тоглох эрх авсан.

11. Рёота Мүрата (14-2, 11 КО) - Япон. Олимпын аварга. Мэргэжлийн боксын дунд жингийн (72,6 кг) дэлхийн аварга асан. Дараагийн тулаандаа WBA холбооны аварга цолоо эргүүлэн авахын төлөө тоглох юм.

10. Айзек Догбо (20-2, 14 КО) - Гана. 55,3 кг жингийн дэлхийн аварга асан. Уран сайхан тоглолттой тул хүмүүс түүнд их дуртай.

9. Оскар Вальдес (25-0, 20 КО) - Мексик. WBO холбооны хагас хөнгөн жингийн (57,2 кг) аварга. Шилдэг боксчин ч гэмтэл бэртэл ихтэй.

8. Хосе Рамирес (24-0, 16 КО) - АНУ. WBC холбооны аварга (63,5 кг).

7. Артур Бетербиев (13-0, 13 КО) - ОХУ. Мэргэжлийн боксын 79,4 кг-ын жингийн дэлхийн аварга. Бүх тоглолтоо хүнд цохилтоор ялсан.

6. Жош Тейлор (15-0, 12 КО) – Их Британи. IBF холбооны (63,5 кг) дэлхийн аварга. WBSS-ийн хагас дунд жингийн финалд шалгарч байсан.

5. Александр Гвоздик (17-0, 14 КО) - Украин. “Лондон 2012” наадмын хүрэл медальт. 79,4 кг-ын жинд  Адонис Стивенсоныг ялж, WBC холбооны аварга болсон.

4. Эррол Спенс (25-0, 21 КО) - АНУ. IBF холбооны аварга (66,7 кг). Жиндээ эхний 10-т багтана.

3. Энтони Жошуа (22-0, 21 КО) - Их Британи. 2012 оны олимпын аварга. WBA Super, IBF, WBO холбооны аварга.

2. Александр Усик (16-0, 12 КО) - Украин. “Лондон 2012” олимпын аварга. WBSS цувралын анхны аварга. Хүнд жингийн үнэмлэхүй аварга асан. 2018 оны шилдэг боксчин.

1. Василий Ломаченко (13-1, 10 КО) - Украин. 2012 оны олимпын аварга Ломаченко мэргэжлийн боксыг ч байлдан дагуулж байгаа. WBA Super, WBO холбооны дэлхийн аварга. 2017 оны шилдэг боксчин.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top