Н.Төгсцогт 57,02, Гэри Рассель 56,69 кг

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Энэ сарын 8-нд (Монголын цагаар 09-нд) Аллентауны PPL Center-т “Premier Boxing Champions” промоутер компани мэргэжлийн боксын  том арга хэмжээ зохион байгуулна.
 


WBC холбооны хагас хөнгөн жингийн аварга Гэри Рассель (30-1-0, 18 KO) Монголын Н.Төгсцогттой бүсээ хамгаалах тулааныг хийнэ. Манай тамирчин 11 тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан. Үүнээс 9-д нь хүнд цохилтоор ялж байв. Энэ бол үдшийн гол тулаан.

Тэдний өмнө WBA холбооны 55,4 жингийн дэлхийн аваргын төлөө Кубын Гильермо Ригондо, Венесуэлийн Либорио Солис нар тулалдана. Кубын Г.Ригондо сонирхогчдын боксын олимпын болон дэлхийн хошой аварга болж, мэргэжлийн боксын WBA, WBO холбооны дэлхийн аварга болж байсан бол Л.Солис ч мөн WBA, IBF холбооны дэлхийн аварга болж байсан хүн.

Хэдхэн цагийн өмнө тамирчдын жинг үзлээ. Бүгд жиндээ орсон байна.
 

Гэри Рассель - 125 фунт (56.69 кг)

Н.Төгсцогт - 125.7 фунт (57.02 кг)

Гильермо Ригондо - 117.2 фунт (53.16 кг)

Либорио Солис - 117.8 фунт (53.43 кг)

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
noyon(123.216.172.24) 2020 оны 02 сарын 08

zawtai sda nar haa saigui hereldeed shaj bhin, yawj ajil hii

0  |  0
emer(148.60.92.227) 2020 оны 02 сарын 08

hych aa admin panchchaaan?!...............nobs oo?....saihan medeerei?chi hench medehgyi gej bodoj bna uu?byh yum danstai synsend zangilagdah buyu?...dyimeg teneg ee!!

0  |  1
Temercheder!!!(148.60.92.227) 2020 оны 02 сарын 08

Mongolchyydiin her eb negdeltei ni ene eder haragdana!manai hyniig Byrhan haldyn yyl har syld abrah hamgaalah bolno!!!

0  |  1
Top