Өнөөдөр Америкийн Аллентауны PPL Center-т мэргэжлийн боксын дэлхийн аваргын бүсийн төлөө хоёр тоглолт боллоо.
Хамгийн том тулаан нь олимпын мөнгө (2012), ДАШТ-ий мөнгөн медальт (2009), гавьяат тамирчин Н.Төгсцогтын тулаан байв. Мэргэжлийн бокст 11 тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан манай тамирчин ялалтынхаа 9-ийг нь хүнд цохилтоор авч байлаа.
Сонирхогчдын боксын элит тамирчны хувьд Төгсөө мэргэжлийн тавцанд ч гялалзсаар IBO холбооны дэлхийн аварга болсон. Гэхдээ энэ холбоо бол мэргэжлийн боксын том холбоо биш. Тиймээс Н.Төгсцогт WBC холбооны бүсийн төлөө тоглохыг хүсэж байлаа. Холбооноос ч түүнийг энэ холбооны аварга АНУ-ын Гэри Рассельтай (30-1-0, 18 KO) учраа тааруулсан. Гэвч Гэри манай тамирчнаас зугтсаар нэлээд хугацаа өнгөрсөн билээ. Харин өнгөрсөн оны сүүлээр WBC холбооноос Гэрид хэрэв албан ёсны цол горилогч Н.Төгсцогттой тулалдахгүй бол бүсийг нь хураан авна гэж анхааруулснаар Рассель арга буюу манай тамирчинтай тулалдах болсон юм.
Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлаас харахад Төгсөө өөртөө тун итгэлтэй байгаа нь харагдаж байлаа. Энэ бол түүний хувьд маш чухал тоглолт. Учир нь бүсийн төлөө тоглоод ялагдахад дараагийн боломж дахин хэзээ гарах нь тодорхойгүй. Гэри тулааны өмнө Монголын тамирчныг ялчхаад дараагийн өрсөлдөгчөө өөрөө сонгоно гэж хэлж байсан тул даагаа нэхэх тулаан өгөхгүй нь ойлгомжтой байв.
Хэрэв Төгсөө ялбал Монголоос төрсөн мэргэжлийн боксын хоёр дахь дэлхийн аварга болох юм. Д.Лхагва 1999 онд WBA холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга болж байсан. Японы аварга Хатакэямаг 5 дахь үед хүнд цохилтоор ялж аваргын бүс монголчуудаас анх зүүсэн Лхагва 2004 онд WBA холбооны хөнгөн жинд мөн аваргын бүс зүүж байсан юм.
Хэвлэлийн бага хурал дээр Гэри Рассель “Хэрэв би өөрөө сонгож болох байсан бол Лео Санта-Крус, Жервонта Дэвис хоёрын нэгтэй тулалдах байлаа. Гэвч холбооноос бүс горилогч Н.Төгсцогттой тулалдуулах болсон. Би энд бүсээ хамгаалах ганц зорилготой ирсэн. Н.Төгсцогт техниктэй сайн тамирчин. Гэхдээ би өрсөлдөгчдөө онцолж, хараад байдаггүй. Тэр хамаг юмаа дэнчин тавиад ирж байгаа. Би энд нэг түүх хэлье. Монголчууд тулаанч, дайнч ард түмэн гэдгийг бүгд мэднэ. Тэд дэлхийг эзлэх гэж санаархсан ч миний өвөг дээдэс тэднийг зогсоож байлаа. Чингис хааны цэрэг Египетэд ирэхэд нь манай өвөг дээдэс бут цохин, Барууны ертөнцийг аварч байсан түүхтэй. Энэ удаад ч бас ийм явдал болно” гэж ярьж байлаа. Төгсөөг хүндэлж байгаа нь харагдсан ч энэ тулааны дараа Лео Санта-Крустэй тулалдуулахгүй бол жингээ солино гэж мэдэгдсэн нь ялалтдаа өчүүхэн ч эргэлзсэн шинжгүй байгааг нь харуулж байлаа.
Харин манай тамирчин бэлтгэл ханасан, сэтгэл зүй бэлэн байгаагаа хэвлэлийн хурал дээр харуулсан.
Н.Төгсцогт “Миний хийх ёстой зүйл бол Гэри Расселиас илүү тулалдах. Намайг туршлага дутуу гэж тэр хэлсэн ч алдаж байна гэдгийг нь харуулах болно. Гэри Бямба гарагт гэнэтийн “бэлэг” авах болно. Бокс сонирхогчид сайхан тулаан үзэх болно. Гэри Рассель агуу аварга. Гэхдээ би энэ жингийн шинэ дэлхийн аварга болох болно. Би бэлтгэлээ маш сайн базаасан. Би WBC холбооны хагас хөнгөн жингийн анхны монгол аварга болохыг хүсэж байна Би аугаа аварга болохыг хүсэж байна. Энэ ялалт миний тамирчны замналыг өөрчилж чадах тул би заавал ялах ёстой. Энэ мөчийг мэргэжлийн бокст орсон цагаасаа л хүлээсэн дээ. Монголынхоо залуу үеийнхэнд үлгэр дуурайл болохыг маш их хүсэж байна. Рэсселийн багийнхан намайг мэдэхгүй, эсвэл намайг зориудаар үл тоомсорлох дүр эсгэж буй бол сайн л биз. Тулааны дараа, намайг ялсны дараа миний нэрийг бүгд мэддэг болно" гэсэн.
Гэри маш бага тулалддаг тамирчин. 2014 онд Украины Ломаченкод ялагдсанаасаа хойш тэр таван удаа рингэнд гарсан. 2015 онд Жонни Гонсалесийг ялж, WBC холбооны хагас хөнгөн жингийн аварга болсноосоо хойш жилд нэг удаа бүсээ хамгаалаад байж байгаа. Хамгийн сүүлд 2019 оны тавдугаар сард Испанийн Кико Мартинесийг ялсан.
Н.Төгсцогт аваргын бүсийн тулааны тов гарахгүй байсаар өнгөрсөн жил ердөө ганц тулалдсан. 2019 оны нэгдүгээр сард хамгийн сүүлд тулалдсан.
Ийм хоёр тамирчин өнөөдөр халз туллаа. Мэргэжлийн боксын туршлага Гэри хавьгүй илүү ч сонирхогчдын боксын цол хэргэм манай тамирчин илүү. Гэри Рассель сонирхогчдын бокст 163 ялж, 10 ялагдсан бол Төгсөө 140 ялалт, 10 ялагдалтай. Төгсөөг мэргэжилд орж байхад Гэри хэдийн дэлхийн аварга болсон байлаа. Шинжээчид, мэргэжилтнүүд Төгсөөг битүү морь гэж нэрлэж байв.
Харин Гэри нэг талаас хэнийг ч ялах тамирчин гэгддэг ч нөгөө талаас уйтгартай тоглолттой, томчуудтай бараг тулалдаагүй гэсэн шүүмжлэл сонсдог тамирчин. Шинжээчид Төгсөө өндөр, хүнд, хөлийн ажиллагаа сайн бөгөөд баруун гарын оновчтой цохилтоор ялах магадлалтай гэж үзэж байсан ч “11 тулалдахдаа солгой боксчинтой ганц удаа л тулалдаж байсан. Тэгвэл солгой Гэри хамаагүй аюултай. Гэри ялах магадлал өндөр” гэж онцолж байсан юм. Гэхдээ Төгсөө сэтгэл зүйгээр энэ хүнд тулааныг аваад гарчих тамирчин гэж хэлж байв.
Р.Пүрэвдагва арсланг дагуулан Хар сүлдтэй гарч ирсэн манай тулаанчийг дэмжихээр маш олон монголчууд цугласан байлаа.
Харин Гэри бүжигчин бүсгүйчүүдийг сонгожээ.
Эхний үе: Бие биеэ андсан үе байлаа. Төгсөө баруун угтуулан цохиж, Гэри ч бас урагш явсаар. Тэнцүүхэн үе болж өнгөрсөн.
Харин хоёрдугаар үед Гэригийн хойд гарын цохилт хэд хэдэн удаа байндаа тусаж, илүүрхлээ.
3-р үед Төгсөө тун болгоомжтой тоглосон бол Гэри солгой гарын, тэсрэлттэй, хурдтай цохилт хийж байв.
4-р үе: Манай тамирчин хаширлан, урагш шахан дайрах ч цохилт цөөхөн байгаа бол Гэри оноо түүсээр. Гэхдээ Төгсөөд өөрийн төлөвлөгөө байгаа нь мэдээж.
5-р үе: Буланд шахах ч Төгсөөгийн нэг цохилтыг Гэри хэд хэдэн хурдтай цохилтоор хариу барьж байна.
6-р үе манай тамирчных боллоо. Энэ үеэс Төгсөө урагш ажиллаж эхэллээ. Харин эхний 5 үе ажиллаад байсан Гэри бага зэрэг сууж эхлэв үү гэлтэй.
7-р үе: Шахуулаад байвал байдал хэцүүдэхийг ойлгосон Гэри тактикаа өөрчилж, ойрын зайнаас цохилцож эхэллээ.
8-р үе: Гэри үнэхээр туршлага илүү байна. Манай боксчин дайрав ч Гэри аргалаад, оноо түүсээр. Төгсөө цохилт цөөхөн, хувилбар бага байна. Хэзээ юмаа гаргах гэж байгаа юм бол?
9-р үе: Нутгийн тамирчинтай ингэж тоглоод бүсийг нь булаан авах хэцүү. Хүнд цохилтоор унагаах хэрэгтэй байна. Угсруулсан цохилтууд дутуу байна.
10-р үе эн тэнцүүхэн өнгөрлөө. Үлдсэн хоёр үед сайн тоглож байж л ялалт авна.
11-р үед хэн хэн нь цуцжээ. Шийдсэн ганц цохилт хийхгүй л бол ялахгүй нь. Одоо л унагаахгүй бол хэцүү болжээ.
12-р үе: Тал зөрсөн тамирчны хойд гарт оногдсоор тулаан дуусав. Яг яаж тоглож, ямар тактикаар хожих гэсэн нь тодорхойгүй хэвээр өндөрлөлөө.
Шүүгч нар бүгд Гэри Рассельд 116-112, 117-111, 118-110 оноогоор ялалт өгсөн.
Гэхдээ нас залуу байна, дараагийн боломж удахгүй ирэх болно. Мэргэжлийн боксын ТОП, шилдэг тамирчинтай тулалдах ямар байдгийг Төгсөө ойлгосон нь мэдээж.
"Монголчууддаа баярлалаа" гэж хэлээд танхимыг орхисон Н.Төгсцогтын мэргэжлийн боксын анхны том шалгуур, хичээл нь энэ байлаа. Ийм саад, бэрхшээл болгоныг давж байж, дэлхийн аварга болно.
Сэтгэгдэл ( 16 )
Erslen Purevdagva huuhdiin hiimori suld d noloolj de! Mongol naadam bish yum chin bulhaitsaad ch bolob yalna gej baihgui shu de! Eriin shinjgui, judaggui atsaas ondoo yum oldoogui l yum baih da! Daraa daraagiinhdaa bodooroi do!
tanar boliooo ta narshg amaa uralduulaad suuhgu hiij buteegel yvjin gary bol 31fightaasaa 30iig ylsan bdg buhel butein 20fight iluu huitsn hunees turshlaga havi jhn dutmag blaa iim hetsuu ursuldugchtei joohn jiirhej toglosnn oilgomjtoi
Gar chini yabahgui yaj yalna gj bodoov 12 round shuu booloo
тэр нэг ивээн тэтгэгч компани нь Монголд ирэхээр нь шувт шоудуулна. Новшнууд хүүхдийг алж байгаа юм
Beltgel noil. Ooroosoo ahmad hunees turuulj yadarch baina. Mongolchuudiin gants davuu tal ni hucheer turuu barij darj avah. Huch ch baihgui hurd ch baihgui suuhei ch baihgui setgelzuin yamarch beltgel bas noil.
Zai zavsargui ajillag bgaad yalagdsan bol haramsah uym alga blaa,daanch ajillsangui,taaruu togloloo,Rassel hoorhon argalshiigeed neg ih huch gargalgui,zovolgui busee hamgaallaa
Жил хүлээсэн юм чинь олон бой тогтмол зүүн өрөлттэй хүнтэй хийх мөн зүүн гарын давтсан цохилтын хариуг заавал өгч эсрэг тамирчины довтолгоон цохилт дуусахад дагаад давшиж өөрийн олон цохилтууд хийж түүн дотроос оновчтой цохилт орох байсан боловуу ... төгсөөдөө баярлалаа .... энэ бол том сургамж ....ялагдал бол ялалтын зөвхөн эхлэл ...10 ялчиад бас ханасан байсан байхаа
Helen dollar bootsoony aldchihaad uheh nee.Tassel unheeded Aug as avarga.Gender l Tugsuugiin tsag ni irne.Setgelee unalgui sain beltge.Yalagdal but oh yalaltyn ehle baidag.Amgilt
oo nohoi doloo hudlaa tom tom bvltreed ll bsan yasan be nusan taglaa mini ramaa medej ongir ok
Битгий худлаа бичиж байлдаа, Лхагваа WBA ,WIO зэрэг дэлхийн хамгийн том хоёр холбооны аврага, хоёр жил дараалаад цолоо хамгаалж байлаа . энэ Төгсөө энэ жижиг Холбоондоо түрүүлсэн бол том холбоонд тоглож болохоор байв, гэвч чадахгүйг нь бүгд харлаашт. Юмыг үнэнээр нь харж байхгүй бол хийсвэр хөөргөнөөр улам л доошоо явна шүү дээ
Zunjingaa mongold irj arhi uusan zun namar uvuljinguu hair durlal seks hiij yavsan barag neg sariin umnuus halit beltgel hiisiin bishu. Tegehed nuguuh n neg ch udur beltgelee tasaldgui gej bna. Mongol erchuud uchuuhen amjiltandaa erdeed huuhen erguuleed yavchihdag uchraas amjilt gargadaggui. Yamar ch technique gui bailaa. Ooroo olj unshaasai
Sain baisaan.
ха ха навсайтлаа ялагдчаад юун аваргын энтэй вэ
Tugsuu uuh ikh bulchingiin mass aria bagasan ym shig haragdaad bhiin nadtai adilhan harsan hun bnu
MAL MINI CHI TER ATYAA JUTUUGUU UURTUU KHADGAL . PIZDA MINI , MONGOLOO GEJ BAYKHAD CHINII TER ATAA JUTUU YOSTOY PIZDA N, UKHER MONGOL MINI\n
ПҮРЭВДАГВЫГ ДАГУУЛЖ ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРСАН БОЛ ХОХЬ ЧИНЬ. ЮУ ГЭЖ ДАГУУЛЖ ГАРСЫН