“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин мэдээлж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпын болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга «King Tug» Нямбаярын Төгсцогтын WBC холбооны дэлхийн аварга “Мистер” хочит “Бага” Гэри Рассельтай энэ Бямба гарагт хийх тулааныг спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж буй.
Бид Төгсөөгийн амжилт, намтар, арга барил, тулааны статистикийг сайн мэднэ. Тэгвэл энэ чухал тулаанд түүнийг хэн дасгалжуулж, удирдан залахыг мэдэх үү?!
Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд хийсэн эхний тулаануудаа Жо Гусен гэдэг дасгалжуулагчийн удирдлага дор хийсэн билээ. Харин сүүлийн гурван тулаанд Жон Пуллмэн манай Төгсөөг дасгалжуулсан. Тэгвэл энэ удаа “King Tug”-ийг маань өнөө цагийн боксын хамгийн шилдэг мэргэжилтэн дасгалжуулна.
Тийм ээ, Төгсцогтыг, “King Tug”-ийг Кубын алдарт дасгалжуулагч Исмаэль Салас рингэнд авч гарна. Төгсөө өнгөрсөн 12 дугаар сараас хойш түүний удирдлагад бэлтгэлээ базаасан.
И.Саласыг сонирхогчдын ч , мэргэжлийн ч боксын ертөнцөд андахгүй.
Эдүгээ 63 настай Исмаэль Салас сонирхогчдын боксоор Куба болон Тайландын шигшээ багийг удирдаж, Олимпын наадам, Дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд 2008 оноос АНУ-д суурьшин мэргэжлийн боксчдыг бэлдэх болсон билээ. Олимпын гурав, дэлхийн зургаан удаагийн аварга Кубын алдарт боксчин Феликс Савон, Олимпын болон дэлхийн хошой аварга Гильермо Ригондо, Олимпын хошой аварга Робейси Рамирес, Олимп, дэлхийн аварга Тайландын нэрт боксчин Сомжит Жонжонхор, Олимпын хошой аварга зэрэг шавь нарыг нь дурдахад л Саласын ямархуу дасгалжуулагч гэдгийг нотлоод өгнө. Робейси Рамирес гэж яагаав манай Төгсцогтыг “Лондон-2012” олимпын наадамд алтан медалийн төлөө ялдаг куба шүү дээ.
Мэргэжлийн боксод мөн л олон алдартай, дэлхийн аварга шавь нартай. Венесуэлийн Хорхе Линарес, Кубын Гильермо Ригондо, Юриоркис Гамбоа, Дэнни Грин, Даорунг Чуватана гээд л.
Олимпын дөрвөн аварга, 19 (!!!) Дэлхийн аваргын “лап”-ыг барьсан дасгалжуулагч гээд л бодчих. Дэлхийн аваргын төлөөх 120 гаруй (!!!) тулаанд шавиа рингэнд авч гарсан И.Салас “Би Төгсцогтын багт байгаадаа маш баяртай байна. Түүнд сонирхогчдын боксын асар их туршлага байсан нь ажиллахад амар болгосон. Мөн түүнд дэлхийн аварга болно гэсэн чин хүсэл, зорилго бий. Энэ бол маш чухал чанар. Олон юмыг энэ чанар өөрчилнө. Тэр зорилгодоо хүрэхийг маш их хүсэж, бэлтгэлээ ч тун сайн хийсэн. Расселийн гарын ажиллагаа маш хурдан. Бидэнд түүнээс ч илүү хурд хэрэгтэй. Бидний бэлтгэл бүрэн хангагдсан. Тулаанд бэлэн. Төгсцогт одоо илүү уян хатан, хөдөлгөөн нэмсэн. Довтолгоо, хамгаалалт, сөрөг довтолгоо. Боксын үндсэн гурван тактикийг хослуулан тулалдана” хэмээн өгүүлсэн.
Сэтгэгдэл ( 2 )
мэргэжлийн боксод ч алдартай. Олон аварга төрүүлсэн мэдэхгүй бол дуугүй байж сур!
сонирхогчиин аддарт болохоос