Л.Оюун-Эрдэнэ: Засаг даргад газар олгож болохгүй гэсэн чиглэл өгсөн

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод замбараагүй газар олголт, зориулалт бусаар ашигласан асуудлыг цэгцлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийгэмд бий болсон алдаатай, төлөвлөлтгүй, аливаа асуудлыг засаж, залруулж байж бид цаашаа хөгжих талаар ярих цаг болсон. Улаанбаатар хотын утаа, автомашины түгжрэлтэй холбоотой өнөөдөр үүсээд байгаа хүндрэлүүд бол нэг талаасаа улстөрчид, эрх мэдэлтнүүдийн өнгөрсөн жилүүдэд хууль бусаар, замбараагүй олгосон газар олголттой холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал гарч ирж байгаагийн нэг нь нийслэлд замбараагүй олгосон газар олголтыг цэгцлэх асуудал гэдгийг онцолсон юм. Мөн нийслэлийн өмнөх удирдлагуудын хууль бусаар бусдад олгосон зарим газар олголтыг жишээ болгож танилцуулав.

Тухайлбал, хотын төвд Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, мөн 2012 онд хотын төвд “Асашёорюү” цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажуу талд 1.8 га, МУИС-ийн урд талын оюутны талбайн 0.12 га, Улсын драмын театрын зүүн талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай бүхий 0.4 га газруудыг тухайн үеийн хотын захирагчийн захирамжаар Улаанбаатар хотын банканд тус бүрийг нь таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байжээ. Үүнээс гадна “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Д.Сүхбаатарын талбайн газруудыг ч Улаанбаатар хотын банк өөрийн мэдэлд авсан талаарх баримт, материалыг тэрбээр баримтаар тайлбарлаад хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий нэг бус газруудыг ганцхан банкны эзэмшилд олгосон байгаа нь хууль бус үйлдэл хэмээн тодорхойлов. Засгийн газрын зүгээс ирэх даваа гарагт нийслэлийн удирдлагуудтай хамтран зөвшөөрөлгүй олгосон газруудын эрхийг цуцалж, улмаар зарим объектив буулгах асуудлыг тавих гэнэ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг мэдээлэл хийх үеэр дараах асуултад хариулт авлаа.


-Засгийн газраас Хятадын компанид 50 га газар олгосон гэх мэдээлэл байгаа. Үүнийг цуцлах уу?

-Ямар нэгэн компанид 50 га газар олгосон зүйл байхгүй. Санал солилцож байсан зүйл бий. Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад ямар ч газар олгож болохгүй гэдэг чиглэл өгсөн. 50 га-тай холбоотой асуудал байхгүй. Цаашдаа ч ийм асуудал гарахгүй.

-Олгосон газраа төрд авлаа гэхэд дахиад нэг дарга зөвшөөрөл өгөхгүй гэх баталгаа бий юу?

-Хаа хаанаа хяналттай, олон улсын нийтлэг жишгийн дагуу хөгжье гэж хэлмээр байна. МУИС-ийн газар МУИС-даа л байг. "Улаанбаатар" зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн хэвээрээ л байг. Тэнд заавал аж ахуйн нэгжүүд оролцох шаардлага байхгүй.

-Зөвшөөрөлгүй барьсан барилгыг нурааснаар хохирлын асуудал яригдана. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Зөвшөөрөл аваад барьсан бол зөвшөөрөл олгосон хүн нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ асуудлыг цэгцлэхэд хэн нэгний эсэргүүцэлтэй тулгарна. Тиймээс олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Бүх байшинг буулгана гэж хэлэхгүй. Үнэхээр зөвшөөрөлгүй барьсан бол буулгахаас өөр арга байхгүй. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.212.209) 2019 оны 06 сарын 03

Монгол улсын иргэн би 007 га авая гэхээр байхгүй гээд хориод жил өнгөрч байна. Арай гэж нэг хөдөө хээр тог ч гүй ус ч гүй газар авах болохоор гэрчилгээ гаргаж өгөхгүй хэдэн жил өнгөрч байгаа гэх юм худ газрын алба. энэ одоо ямар хуулиар ингэдэг байна ОЭ ээ.

0  |  0
mongol(202.126.89.222) 2019 оны 06 сарын 02

Gazriin asuudlaar irgedees sanal gomdol avbal yadgiin. 6r surguuliig taglaad nar tusahaargui urd ni zuvshuurulgui baishin Avzaga bariad baihiin. Ter ni ueriin us zailuulah gol hoiloon deer bariad baihad MEXG yu ch hiij chadahgui baigaag yu gej oilgoh ve.

0  |  0
Irgen(202.126.89.222) 2019 оны 06 сарын 02

Haa saigui bolson boloogui barilga barihiin tuld gazriin Zahiramj gardag. Dan gazar geltgui, zuvshuuruultei zuvshuutulgui tuluvlultgui barij baigaa barilguudiig bugdii ni shalgah heregtei. Mashin baitugai yavgan yavah gazar alga.

0  |  0
Зочин(103.57.94.58) 2019 оны 06 сарын 02

Аливааг нухаж бодох биш ухаж бодож байх хэрэгтэй ш дээ. Жишээ нь 50 га газрыг хятадад өгсөн асуудал. Газар олгоогүй ярилцаж байгаа гэдэг чинь худал. Хятадад хүлэмж барь гэж тэр газрыг өгсөн нь үнэн. Түүнээс гарах үр нь юу вэ гэдгийг бод. Монголчууд хортой ногоо иднэ гэсэн үг. Та нар санаж байгаа бол хятадууд Оросод очоод ногоо тарихдаа жилд 2 удаа ургац авна гээд хиймийн бордоогоор бордож, жимсийг нь химийн тариагаар тарьж байгааг ард иргэд нь эсэргүүцэж төрдөө гомдол гаргаж байсан. Хятадууд одоо Монголд тэр ажлаа хийхийг нь энэ Засгийн зөвшөөрч байна. Тэднийг буудчихмаар байна

0  |  0
Zochin(150.129.141.118) 2019 оны 06 сарын 02

Ene 76 gaa yaaya gej bj yun 2 tanhim be

0  |  0
Нямаа(202.126.89.120) 2019 оны 06 сарын 01

Овоо эр хүн шиг дуугарч байх шив. Болоодоо новшнууд их гай болно доо

0  |  0
Бат(202.9.43.18) 2019 оны 06 сарын 01

Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

0  |  0
Зочин(150.129.141.182) 2019 оны 05 сарын 31

Яасан бойждоггүй жаал вэ энэ оюунхэн чинь

0  |  1
Зочин(150.129.141.182) 2019 оны 05 сарын 31

Яасан бойждоггүй жаал вэ энэ оюунхэн чинь

0  |  1
Top