Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2019.06.05/ Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар нийт 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Тэгвэл дөнгөж сая Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг баталлаа. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна.
Төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа аж. Эдгээр орон сууцыг иргэдэд түрээслүүлэх юм. Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд 138 дугаар тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журмыг баталсан байдаг. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган өрх бий гэх судалгаа байдаг аж. Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )