Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр /2019.06.05/ баруун аймгууд руу зорчих онгоцны тийз хямдарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Баруун таван аймаг руу зорчих нислэгийн тийзний үнийг бууруулахаар ажлын хэсэг гарч судалж байгаа. Ажлын хэсгийнхнээс эхний байдлаар мэдээлэл ирж, тийзний үнийг бууруулах боломжтой хэмээн үзсэнээ танилцуулсан. Нэг талдаа 1000-аас дээш км явж хүрдэг холын аймгуудад автомашинаар зорчиход хүндрэлтэй. Ахмад настан, өвчтэй хүмүүс онгоцоор зайлшгүй зорчих болоход тийз үнэтэй байгаа. Тиймээс эхний байдлаар тийзний үнийг 30-50 хувиар бууруулбал боломж байна уу гэдгийг туршиж эхлэхээр болсон.
Ингэхдээ хувийн авиа компаниудтайгаа ярилцаж, нислэгийн тоог нэмэх замаар зардлыг тэнцүүлэх боломжийг байна. Мөн МИАТ компанийг түрээсийн онгоц оруулж ирэн орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийн талаар судалж байгаа. Өнөөдрөөс "Хүннү Эйр" компани шинэ онгоцоор, хямдруулсан үнээр туршилтын нислэг хийж байгаа" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )