С.Анударын намтар үзэсгэлэн гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

С.Анударын мэндэлсэн өдрийг тохиолдуулан "Абсурд өрөө" нэртэй намтар үзэсгэлэн зургаадугаар сарын 19-өөс долоодугаар сарын 3-ны хооронд "976" арт галерейд гарах гэж байна. 

Тус үзэсгэлэн нь зохиолч С.Анударын нэрэмжит "Тэг" наадмын нэг хэсэг болон олны хүртээл болох гэж байгаа юм.

Наадмын хүрээнд номын нээлт болоод шинэ үзэсгэлэн, зургаан жилийн турш үргэлжилсэн С.Анударын нэрэмжит "Эсээ, өгүүллэг, тууж, роман" бичих бичвэрийн уралдааныг шилдгүүдийг олон нийтэд танилцуулж төрөл тус бүрд шалгарсан зохиолчийг тодруулан шагнал гардуулах албан ёсны ёслолын нээлтийн үйл ажиллагаа зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.

Зураач Д.Баярцэцэг С.Анударын хөргийг анх 2009 онд торгон хэвлэлийн аргаар бүтээж байжээ. Тус бүтээлээ 2013 оны хавар, уламжлалт "КОНТЭМПОРАРИ АРТ МОНГОЛИА II" үзэсгэлэнгээрээ олон нийтэд анх удаа дэлгэж байсан.

Харин энэ удаа  "Абсурд өрөө" нэртэйгээр уран бүтээлээ бүрэн эхээр нь танилцуулах гэж байна. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top