Дэлхийн 63 улсыг харьцуулсан “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” шинэ тайланд манай улс 62 дугаарт бичигдэж буйг өмнө нь мэдээлсэн. Тайланд 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлсэн байгаа юм. Тэгвэл "Улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл” бага байдаг гэсэн үзүүлэлтээр Дани, Люксембург, Сингапур, Финлянд улсууд тэргүүлж байгаа бол манай Монгол Улс 63 орноос 61 дүгээрт бичигдэж байна.
Тэрчлэн энэ 2019 онд бидний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс тодотгож байна. Тухайлбал, гадаад өрийн эргэн төлөлт нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж болзошгүй байгаагийн сацуу ирэх онд болох Улсын Их Хурлын сонгууль улс төрийн тогтворгүй байдал, бодлогын залгамж халаагүй байдлыг авчрах магадлалтай. Сонгуулийн улмаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч магадгүй. Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляци өснө. Хот, суурин газрын хөрсний болон агаарын бохирдол нийгэм, эдийн засагт хохирол учруулж байгаа нь улс орны хувьд нэлээд хүнд сорилт болж байгааг тодотгож буй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ene Uls tur Ediin zasgiin togtvorgui baidal ni ali Jasrain zasgiin gazraas ehleltei baisan. Odoo dugnej helelcej baigaa ni denduu hojimdson uhaaral yum bish uu. Ene hugacaand Mongolvchuud bid sain tsagiig tevcheertei huleej busee changalj amidarsan odoo ch tiim baigaa shuu buu martaarai