УИХ-ын Л.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагаатай холбоотой асуулга тавиад байсан ба зургадугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас уг асуулгын хариуг УИХ-ын гишүүн Л.Энхболдод хүргүүлжээ. Дээрх асуулгын талаар УИХ-ын гишүүн Л.Энхболдоос тодрууллаа.
-Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани хууль бусаар олборлолт явуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Танд Ерөнхий сайдаас ямар хариу ирэв?
-Өмнөговь аймаг бол уул уурхайн бүс нутаг. Монгол Улсын эдийн засгийг авч явдаг аймаг ч гэж хэлж болно. Гэхдээ уул уурхайг дагасан ээдрээтэй асуудал олон бий. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумба орчмын уул уурхайтай холбоотой маргаан юм. Энэ маргаан олон жил үргэлжилж байна. Шүүхээр явж байсан процесс ч байдаг. Ийм маргаантай асуудал байгаа болохоор Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү асуудлыг нэг тийш нь болгох, төрийн бодлого яаж явсан, анх энд уул уурхайн зөвшөөрлийг хэрхэн олгосон зэргийг нь тодрууллаа. Асуулгын хариу ирсэн. Би энэхүү асуулгаа УИХ-д ч тавьж болно. Эсвэл Засгийн газраас ирсэн асуулгынхаа хариуг аваад ажлаа цааш нь хийж ч болно. Ямартай ч одоогоор асуулгынхаа хариутай танилцаж байна.
-Засгийн газраас ирүүлсэн асуулгын тань хариу бодит байдлаас зөрсөн гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Бодит байдлаас өөр янз бүрийн зөрүүтэй зүйл бий. Би энэхүү асуулгыг дан ганц иргэд, хэвлэл мэдээллээс харсан өнцгөөсөө тавиагүй. Зарим нэг материалыг нягталж үзэж байсан. Жишээлбэл, салбар яамны холбогдох хүмүүсээс байнгын хорооны хуралдааны үеэр асууж лавлаж байсан. Энэ мэт ээдрээтэй асуудал байгаа гэдэг өнцгөөс нь харж асуулгаа тавьсан юм. Асуулгын хариуд ихэнх нь ном журмынхаа дагуу явсан гэх ойлголтыг өгсөн байна. Энэ бол төрийн байгууллагуудад очсон бичиг баримтуудыг түшиглэж, түүнд нь анализ хийж, улмаар асуулгын хариуг өгсөн гэдгийг ойлгож байна. Гэхдээ төрийн байгууллагад баримт очихдоо ээдрээтэй байсан зүйл бий юм билээ.
-Жишээ нь. Та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Багийн Засаг дарга хурлаа хийхгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн. Хууль бусаар бичиг баримт үйлдсэн гэдэг асуудал байна. Өнгөрсөн 2016 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол байдаг. Тэр нь “Байгалийн нөөцөд авахаар бол Засгийн газар хилийн зурвасыг тогтооно” гэдэг чиглэл юм. Уг нь тухайн үед тогтоол өргөн барьсан гишүүд 890 мянга орчим га талбайгаар саналаа өгсөн байдаг. Харамсалтай нь, Засгийн газар 150 мянган га талбайгаар багасгасан. Үүнийг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хийсэн гэж харж болох ч аймаг, орон нутгаас ирүүлсэн материалыг судлаад үзэхээр тухайн үед ирсэн хүсэлтүүд 500, 600 хавьцаа байдаг юм. Тэр бол онож ирсэн, энэ бүс нутаг бол тусгай хамгаалалтад авах ёстой газар гэж. Хэдийгээр Засгийн газар 740 мянган га талбай гэж тогтоосон боловч санал өгснөөс өөр газрыг тусгай хамгаалалтад оруулж Тост, тосон бумбын газар орчимд уул уурхай явуулахыг зөвшөөрсөн байгаа юм.
Ирэх долоо хоног Засгийн газарт ахин асуулга тавихаар төлөвлөж байна. Яг тэр газрыг тусгай хамгаалалтад авах нь зүйтэй. Учир нь, тэнд ховор ан амьтан их байдаг. Ийм байхад тэр газрыг тусгай хамгаалалтад авахгүй, оронд нь өөр газар авсан шалтгааныг тодруулна. Мэдээж энэ амар дуусахгүй. Үнэн бодитоор нь шийдтэл явна гэж бодож байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтаас ачаа тээвэр, зам харгуйтай холбоотой газарт шалгалт явуулна. Хууль тогтоомж зөрчсөн бол хариуцлага тооцох хүртэлх арга хэмжээ авах зөвлөмжийг хүргэж байна. Ард иргэдийн эрхийг зөрчиж байна гэх мэт олон асуудал бий. Тэнд 65 мянган иргэн амьдардаг. Нөгөөтэйгүүр 200-гаад мянган иргэний аж амьдрал яригдаж байгаа юм. Уул уурхай гэж эдийн засгаа бодож болохгүй. Тост, Тосон бумбын асуудалд төрийн зүгээс оруулж болох бүх ажлыг хийх болно.
Сэтгэгдэл ( 9 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
tv -eer ajilchid xamgaalagchid yaj tumor ch baina ve bid nar buutai avomattai ochood gulug bolgood ugiel duu neg muu bayanii buunii noxoi bolsnoos ene saikhan gazar nutgiig xamgaalj 20,30 bizda nariig avtomataar schurschixiel dee
tegeed avliga uguud l shiidchixsen baina shuu dee iim baixad yun bichig barimttai zuuraldaad baigaa yum naad bichig barimtiig chin mongold xen ch avliga uguud avdag biz dee
tegeed avliga uguud l shiidchixsen baina shuu dee iim baixad yun bichig barimttai zuuraldaad baigaa yum naad bichig barimtiig chin mongold xen ch avliga uguud avdag biz dee
Энэ Засаг төр чих дүлий, нүд балай гэгч болж бнаа даа. Эрдэнэбилэг, Чойжилсүрэн нараас авдаг авлига юмаа авчихаад чимээгүй байхаар шийдс эн бололтой. Тост, Тосон бумбын талаар А-ч гэж ам нээсэнгүй. Монголыг өнөөдөр энэ 2 хүн л атгаж байгаагаа харууллаа. Монголын төр хүчгүй гэдэг нь үнэний ортой болтой дэг. Нутгийн иргэдийн саналыг харгалзах энэ тэр бол худлаа болсон нь сүүлийн үеийн үйл явдлаас харагдлаа. Цөлмөж л байвал ард түмний юу гэх нь тэдэнд хамаагүй бололтой. Шударга нэгдсэн эвслийг дэмжиж дур зоргоороо авирлагчдын эсрэг тэмцэлд нэгдэх нь зөв юм бна.
:Дүү тинь,эхлээд ЖДҮ-гээс нэрээ цэвэрлэчмх.Бүр сайн дураараа гишүүнээсээ түдгэлзэж байгаад. Тэгэхгүй бол чамд иэг л итгэж өгөхгүй л оргиод байх юм.
Энэ НӨХӨР ШАЛ ХУДЛАА ПОП... ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ШУНХЛТ ХАР НҮГЭЛТЭН ЗЭРЭГЦЭЭД, ХАЖУУД НЬ БАЙЖ БАЙХАД ЮУ ГЭД БАЙГАА ЮМ БЭ...