Стивен Сигал эхнэрийн хамт ОХУ-ын Буддын сүмд зочиллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Америкийн жүжигчин Стивен Сигал эхнэрийн хамт ОХУ-ын Петербург хотын буддын шашны "Гунзэчойнэй” хэмээх дацанд зочилжээ.

Тэд лам нартай уулзан ярилцаж, сүсэгтэн олонтой зураг авахуулсан байна. Сигал, Б.Эрдэнэтуяа нар “ПМЭФ-2019” Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсон. Дараа нь “Монголын соёлын өдрүүд”-ийн нээлтийн ажиллагаанд оролцоод тус дацанд очсон юм.

Петербургт болж байгаа “Монголын соёлын өдрүүд”-ээр уран зураач Ойлан Жанатханы “Мөнх хөх тэнгэрийн орон”, “Эртний Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн болж, морин хуурын чуулга тоглолт хийж байна.

Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэн болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top