Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнөөдөр /2019.06.12/ эх орноосоо мордлоо.
Төрийн тэргүүн айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцохоор төлөвлөж байна. Мөн ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөсөн бөгөөд ШХАБ-ын уулзалтын дараа Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт 5-р уулзалт болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.
Сэтгэгдэл ( 0 )