Хөвсгөл, Хэнтийд эко аялал жуулчлал хөгжүүлэхэд 38 сая ам.долларын санхүүжилт олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт болж байна.

АХБ-ны энэхүү санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.

Аялал жуулчлалын салбар 2017 онд улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байдаг. Тус төслийг хэрэгжүүлснээр гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.  Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах болно. Түүнчлэн, Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүдийг байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжуудыг суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр  онцоллоо.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийн гэрээг үзэглэжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Maral(66.181.176.170) 2019 оны 06 сарын 14

Gants uldsen gaihamshigt bai galtai onon baljiin saihan hubch goloo hubsgul shig bolgoj suiruuleh ni ee yaasan eh orondoon hairgui mulguu humuus gej iim baidag bainaa?

0  |  0
АЖ(203.91.115.45) 2019 оны 06 сарын 14

Нэгдсэн нэг зөв бодлого, хурдан шуурхай нэг цонхоор ажиллачээ сэтгээчээ тэнэг хувалзнуудаааа!!!!

0  |  0
Аж(203.91.115.45) 2019 оны 06 сарын 14

Та бүхэн аялал жуулчлалаа хөгжүүлнэ гээд л дээгүүрээ их л гоё зүйл яриад л тоонд анхаараад олон болгоно гээд амлаад бдг ..! Та бүхний доор ажиллаж бгаа мэргэжлийн бус улсууд энэ ажлын чинь яг эсрэгээр ажиллаж хүнд суртал , чирэгдэлийг жинхэнэ утгаар нь үзүүлж бна..! Хоорондоо уялдаа холбоогүй баахан холбоонууд жолооч орчуулагчид сургалт явуулж , зөвшөөрөл олгох нэрээр баахан мөнгө завшиж зөвшөөрөл олгох нэрээр хүнд суртал гаргаж чирэгдүүлэх арга хэмжээг тултал нь хийж бна. Нэг газар нэг цонхны үйлчилгээ гэж байлгаж болох байтал 8-10н өөр газар тус бүрдээ гэрээ хийх ,мянган бичиг баримт шаард

0  |  0
АЖ ба хүнд суртал(203.91.115.45) 2019 оны 06 сарын 14

Та бүхэн аялал жуулчлалаа хөгжүүлнэ гээд л дээгүүрээ их л гоё зүйл яриад л тоонд анхаараад олон болгоно гээд амлаад бдг ..! Та бүхний доор ажиллаж бгаа мэргэжлийн бус улсууд энэ ажлын чинь яг эсрэгээр ажиллаж хүнд суртал , чирэгдэлийг жинхэнэ утгаар нь үзүүлж бна..! Хоорондоо уялдаа холбоогүй баахан холбоонууд жолооч орчуулагчид сургалт явуулж , зөвшөөрөл олгох нэрээр баахан мөнгө завшиж зөвшөөрөл олгох нэрээр хүнд суртал гаргаж чирэгдүүлэх арга хэмжээг тултал нь хийж бна. Нэг газар нэг цонхны үйлчилгээ гэж байлгаж болох байтал 8-10н өөр газар тус бүрдээ гэрээ хийх ,мянган бичиг баримт шаард

0  |  0
Top