Ой тогтоолтын тамирчин В.Янжаагийн тухай кино гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Ирэх долоо хоногт Netflix суваг ой тогтоолтын дэлхийн аваргын хэргэмийн төлөө өрсөлдөж байгаа дөрвөн тамирчны тухай “Ой тогтоолтын тоглоом” баримтат киногоо олон нийтэд толилуулна.

Кинонд Монгол, Америк, Германы дөрвөн тамирчны амьдрал, замналын тухай өгүүлэх юм. Манай улсаас тус кинонд В.Янжаа оролцож байна. “Ой тогтоолтын тоглоом” баримтат киног “Эмми” шагналт найруулагч Жанет Тобиас бүтээж, зураг авалтаа АНУ, Герман, Их Британи, Хонконг, Монгол, Балбад хийжээ.

В.Янжаа 2017 онд “Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер” хүртэж байсан.  

IKEA компанийн 328 хуудастай каталогийг долоо хоногт бүгдийг нь цээжилж, олныг гайхуулж байсан түүхтэй.

Мөн ОХУ-ын “Гайхамшигтай хүмүүс” телевизийн шоунд оролцож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top