Крым ОХУ-д нэгдсэн нь хууль ёсны зүйл гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 15

ХБНГУ-ын Канцлер асан Герхард Шрёдер Крымийн хойг Оросын харьяанд орсон нь хууль ёсны зүйл байсан гэжээ. “Bild”-д мэдээлснээр Канцлер асан «Крым бол эртнээс Оросын газар нутаг байсан” гэсэн байна. Крымийн нөхцөл байдлыг хуулийн үүднээс авч үзвэл энэ нь салгаж авсан явдал биш, ард иргэдийн зөвшөөрөл гэж Герхард Шрёдер ярьжээ. Иймээс түрэмгийллийн ямар ч шинж байгаагүй гэж тэрбээр үзэж байгаа аж.

Крымийн хойг нь 2014 оны гуравдугаар сард явагдсан оршин суугчдын бүх нийтийн санал хураалтаар Оросын харьяаных болсон билээ. Гэвч НАТО, Европын холбоо болон АНУ тэргүүтэй зарим улс ОХУ-ыг Крымийг хууль бусаар өөртөө нэгтгэсэн гэж үзэж, Украины газар нутгийг буцааж өгөхийг шаарддаг юм. НАТО өнгөрсөн сард ОХУ-д хандан хоёр ч удаа Крымийг буцааж өгөхийг уриалсан бол Украины шинэ Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн хойгийг буцааж авна гэж мэдэгдэж буй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.108.246) 2022 оны 10 сарын 10

Зөв байна, Крым угаасаа оросын нутаг, ард иргэд нь саналаараа буцаад нэгдсэн,

0  |  0
Зочин (107.77.214.159) 2019 оны 06 сарын 17

Украйн үлдсэн нутгаа Польшид алдахгүй л хичээх хэрэгтэй. Баруун Украйн чинь бид Польшдоо харилаа гээд яваад өгөх вий?

1  |  0
Доёбуу(66.181.182.90) 2019 оны 06 сарын 17

Хуцваа.Тэр хошин шогийн мангар гар яг л буцааж авийшд! Крым угаасаа Оросын газар нутаг.Энэ бол хэн ч маргашгүй үнэн

3  |  0
Top