Авлигын хэргээр ял сонссон Крымийн Соёлын сайд асан Арина Новосельская Украин дахь тусгай ажиллагааны бүсэд сайн дураараа алба хаах хүсэлт гаргажээ.
Москвагийн Олон нийтийн хяналтын комиссын гишүүн Арслан Хасавовын ярьснаар Арина Новосельская уг хүсэлтээ гурван сарын өмнө өгсөн байна. Сайд асны хүсэлтийг ойрын хугацаанд хэлэлцэх аж.
Крымийн Соёлын сайд асныг 2023 оны долоодугаар сард Крымийн Улсын хүүхдийн театрын урлагийн төвийн барилгын ажлын үеэр авлига авсан хэрэгт буруутгаж, 10 жилийн хорих ял оноосон юм.
Сэтгэгдэл ( 1 )
za manaid said bsn bol huun heleltseh hugatsaa duusch , ahin said boloh zamaa l zasah shiitgel shuudee ! huurhii buruu gazraa l turjdee .