ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: Бодлын гүн дэх "Оршихуй"

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 18

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Э.Түвшинтөрийн “Оршихуй” бие даасан гурав дахь үзэсгэлэн өчигдөр /2019.06.17/ "Сэнгэраги” арт галерейд нээлтээ хийлээ.

Зураач энэ удаагийн үзэсгэлэндээ уран бүтээлч хүний мөнхийн шинж чанарыг таньж мэдэх эрэл хайгуул, бодлын гүн дэх өрнөлийг өгүүлэхийг зорьжээ.

Хүний амьдрал, хорвоо ертөнц, өөрийн таньж мэдрэхэд төвлөрөн, амьд оршихуй бүхэн байнгын хөдөлгөөнтэй байдаг. Урган цэцэглэж, хагдран хийсэж, тасралтгүй өөрчлөгдөн хувьсах нь байгалийн жам, амьдралын хууль юм.

Бид энэ дэлхий дээр амьдрах асар богино хугацаандаа олон зүйлсийг бүтээдэг боловч оюун санааны дараагийн тойрогт шилжихдээ "дотоод мөн чанар минь юуг хэрхэн танин мэдэж, бид өөртөө ямар оршихуйг бүтээж вэ" гэх ойлголт бидний ухамсарт тулж ирдэг билээ.

Энэхүү мөн чанарыг бидний оюун санаа хэрхэн хүлээн авч, тунгаан бодож, бодлууд сэрэхдээ орчин зорчин түгээх хийгээд уламжлах, хөгжүүлэх бидний энэ л хорвоод тусгаар ертөнцийнхөө бие даасан үзэл баримтлалыг тодорхойлон уран бүтээлээрээ илэрхийлсэн байна.

"Оршихуй" үзэсгэлэн зургаадугаар сарын 23-ныг дуустал "Сэнгэраги” арт галерейд гарна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Top