Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон.
Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлалгүйгээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” компанийн лицензтэй талбайг хилийн цэсийн гадна үлдээсэн юм. Улмаар өнгөрөгч 2018 оноос эхлэн тус компани нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээгүй, орон нутгийн удирдлагуудын зөвшөөрөлгүйгээр хууль бус олборлолт явуулж, урагшаа нүүрс экспортолж эхэлсэн байдаг.
Уурхай ажиллаж буй газрын хөрсөн доор тус орон нутгийн гүний усны хагалбар байдаг ба олборлолт явуулж эхэлснээр усны судал тасарч уурхайн шанаганд зүмбэний ус үүсгэн тогтсон байна. Ийнхүү уурхайн ажил цаашид үргэлжилсээр байвал Тост, Тосон бумбын нуруу цаашлаад Гурвантэс сум цэвэр усгүй болж, булаг шанд хэдэн зуугаараа ширгэж үгүй болох аюултай гэдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг. Ийм учраас орон нутгийн удирдлагууд болон иргэд, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран тус уурхайн үйл ажиллагааг зогсоох, Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолыг цуцлах шаардлагыг тавьж байгаа билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хилийн зурвасын хэмжээг дахин тогтоолгох хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нарт энэ сарын 14-ны өдөр хүргүүлээд байна.
Тэрбээр, Говь цөлийн бүсийн эмзэг экосистем, нэн ховор, ховор амьтад бүхий Тост, Тосон бумбын нурууг УИХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Тост, Тосон нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон бөгөөд ингэхдээ ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, "Ирвэс хамгаалах сан" ТББ-тай хамтран гүйцэтгэсэн суурь судалгаа, Де Нэйчи Консерванс олон улсын байгууллагаас хийсэн хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын судалгаа, Гурвантэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн "Улсын тусгай хамгаалалтад авах тухай" 21 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн баталсан.
Гэвч ийнхүү тусгай хамгаалалтад авах газрын хилийн заагийг тогтоохдоо дээрх үндэслэлүүдийг баримталсан гэх боловч зайлшгүй хамгаалалтад авах ёстой онцгой газар нутаг буюу "Сауд гоби коэл транс" ХХК-ийн эзэмшлийн MV-017038, MV-019036 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг хилийн цэсийн гадна үлдээсэн байна.
Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор Тост, тосон бумбын нурууг Тусгай хамгаалалтад авахдаа газар нутгийн хэмжээг багасган тогтоосон бөгөөд энэ үйлдэл нь "Сауд гоби коэл транс" ХХК-д давуу эрх олгон, ашиг сонирхлын зөрчил үүссэн байх магадлалтай. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн байж болзошгүй хэмээн онцолжээ.
Тиймээс тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, "Ирвэс хамгаалах сан" ТББ-тай хамтран 2016 онд гүйцэтгэсэн суурь судалгаа, 2012 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИХТ-ын тэргүүлэгчдийн 21 дүгээр тогтоол, 2012 оны долоодугаар сарын 2-ны өдрийн Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоол зэрэг одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй баримт тусгагдсан зурвасын дагуу яаралтай шинэчлэн тогтоож өгөхийг Засгийн газраас хүслээ.
Сэтгэгдэл ( 13 )
tsairna tsairna gehed zne ulugchin shig tsairch bolohgvi . huuli bol huuli . baih yostoi . . . ene matariin shvleseer bol umnu goviig hytadad iin harya bolgoh huuli gargii geh ni l dee . saltaaniih ni unjgariig amand ni chih .
Uter turgen hamgaalaltandaa av davarsan Choijiltonguud 2-3 jiliin dotor tsulmuud usgyu ch mungugui ch bolgood hayad yavna, Dahiad songogdono gej bitii goridooroi
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913
Та нар энэ хүнийг муулаад яахавдээ юу ч хийж бүтээж чадахгүй байж дэлгэцний цаанаас үгүйсгэгч заримдагууд их л олширчдээ хөөрхий
Энэ эх орон чинь уул уурхайгаараа хөгжинө биздээ Энэ нэг нөхөр сонгууль ойртоод ирэхээр гэнэт ухаан орж байх шив
Tost nuruug ajilaluulah heregtei!!!
Ene haraal yuruultei gariin commentiig ustga!
Alban yosnii yum bol alban yosnii yum yumshvv dee deerh litsenziig chin hargalzan uzej baij togtool garsan
Сонгууль дөхөхөөр худлаа Попроод шаачхийнмаа энэ нэг мэдрэл муут
Сонгууль дөхөхөөр худлаа Попроод шаачхийнмаа энэ нэг мэдрэл муут
тостын нуруунд ашигт малтмал явуулахыг бүрэн зогсоох хэрэгтэй.
enre erguu yu ch hiigeegui baij songuuli dohohoor show hiigeed baih yum, JDU-s mongo shaaj ter mongoooroo ard tumend ondor huuteigeer zeel avchihsan hun ard tumen eh oronoo bodohuu?