Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар стратегийн ач холбогдолгүй 11 концессын гэрээг цуцлах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Засгийн газарт шууд өрийн дарамт болохоор концессын гэрээнүүд их байна. Тиймээс зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд бусад концессын гэрээг цуцлах шийдвэрийг гаргалаа. Жишээ нь, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессын гэрээг цуцалсан. Аж ахуй нэгжүүд хохирол ярьж байгаа. Засгийн газар бүр ч их хохирол амсч байна. Өмнөх Засгийн газар энэ гэрээнүүдийг хийсэн байдаг. Урт хугацаа өнгөрсөн боловч гэрээт үүргээ биелүүлээгүй. Мөн барих, шилжүүлэхээр концессын гэрээг авч үлдвэл цаашид өрийн дарамтаа дийлэхгүй болно гэж үзсэн учраас гэрээгээ цуцалсан" гэв.
Түүнчлэн "Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын концессын гэрээг бас цуцлах шийдвэр гаргалаа. Мөн концессын гэрээгээр бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор баригдахтай холбоотой багц концессын гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Стратегийн ач холбогдолтой концессын гэрээнүүдийг үргэлжлүүлэх ёстой. Тухайлбал Говийн бүс уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл. Энэ төслийг барих, ашиглах, шилжүүлэх болгож гэрээний нөхцөлийг өөрчилж сунгасан.
Тавантолгой- Ханбогд- Ханги чиглэлийн авто замтай холбоотой төслийг барих ашиглах, шилжүүлэх буюу Засгийн газарт өр төлбөрийн дарамт байхгүйгээр шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Сэлэнгэчүүдийн хувьд чухал зам, манай тариаланчдын явдаг Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, зэлтрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын концессыг энэ нөхцөлөөр хийх нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газраас барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн таван концесс үлдсэн гэсэн үг. Харин барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэлээ" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 4 )
Оюун-Эрдэнэ тэргүүтэй 4-ийн бүлэгт ашиггүй унцгүй нөхдийн бизнесийг унагааж байгаа гэсэн шүү, Анхаар цагаан захатнуудийн хийдэг авилыг Хоорхий муу утчьбагш нарэ баяралсан сэтгэлийн илэрхийлэл тодий юмыг авилга гэж сүржигнэж олны анхаарлиийг өөрсөдөөсөө зайлуулж төөрүүлэн хаах гэж байгаа бол бүтэхгүй ээ. Угаасаа монголчууд энэрэлт эмч,ачит багшийг хүндэлэх хүмүүн хоорондын л харьцааг ашиглах хэрэггүй,Тэгээд ч эмч нарт авилгын хэмжээнд өгөх мөнгөтэй хүмүүс нь бүгд гадагшаа явж эмчлүүлдэг. Хамгиййн сүүлийн сонгодог баримт нь ЗГХЭГ-н дарга хоолных нь хордлого холдоо оронгуут Солонгос эмчлүүлсэн
Уг нь саад бололгүй барилга байгууламжийг гүйцэтгүүлэх л бодлого чиглэл барьж ажиллавал коцесс гэдэг чинь тиймч болохгүй шийдэл бишшдээ?! Дандаа хувь тал руугаа хэлбийж ажилдаа хандаад байх юм?! Улс орон ардтүмний эрх ашиг гэж нэг юуаарч солишгүй том эрх ашиг байдагшдээ?! Цуцлах бол ажил бишээ?!