Японы хөвгүүдийн “KAT-TUN” хамтлагийн гишүүн Тагүчи Жүнносүкэ хар тамхины хэргээр өнгөрсөн тавдугаар сард баривчлагдсан. Токио хотын шүүхээс түүнийг барьцаагаар суллах тогтоол гаргажээ.
Цагдаагийн газраас гарч ирсэн Тагүчиг сэтгүүлчид хүлээж байлаа. Тэр ч япон маягаар уучлал гуйсан. “Гэмт хэрэг үйлдсэндээ их харамсаж байна. Цаашдаа дахиж хэзээ ч хууль зөрчихгүй. Ард түмний итгэл эргэн иртэл урлагийн салбараас холдож байна. Үнэн сэтгэлээсээ хүлцэл өчье” гээд өвдөг сөхрөн, бөхийсөн нь хэвлэл мэдээллийн гол сэдвийн нэг болоод байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Энэ бичлэгийг сая 800 мянга гаруй хүн үзжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Ingej uuchlal guih chin Japand jiriin uzegdel shdee. Ingehgui bol Japand ajilgui orlogogui bolood bur hen ch bish bolno.
es zuitei bna gedeg ene
бид уучилал гуйх ухамсаргүй бас уучилж чадах ухаангүй
Манай монголд өвдөг сөхрөх бүү хэл буруугаа хүлээж уучлалт гуйдаг хүн ч алга