"Онцгойгийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шат дараатай шийднэ"

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн амгалан, тайван амьдралын төлөө хүчин зүтгэдэг Онцгой байдлын алба үүсч байгуулагдсаны 15 жилийн өнөөдөр /2019.05.20/ тохиож байна. Түүхт ойн арга хэмжээ жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон цэргийн хүндэтгэлийн жагсаалаар эхлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин нар нээлтийн ёслол болон Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд оролцов.

Онцгой байдлын албаны  бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрэлдэж, албан хаагчдын бие мэргэжлийн ур чадвар дээшлэн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтнэмэгдэж, албан үүргээ гүйцэтгэх чадвартай болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Мөн Онцгой байдлын албыг анх байгуулж, Монгол Улсын сайд, Шадар сайдын хувиар гурван удаа удирдан ажиллахад хамт хүчин зүтгэсж байсанүе үеийн дарга, удирдлага, аврагч, албан хаагчдад талархал илэрхийлэв.

Гал түймэр, цасан нуранги, шуурга, зуд, халдварт өвчин зэрэг байгаль, цаг агаарын хүнд хэцүү нөхцөл, гамшиг, ослын голомтод цаг наргүй хүчин зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй хангамж, ажиллах орчин нөхцлийг сайжруулахын төлөө Монгол Улсын төр, засаг шат дараатай арга хэмжээ авна гэв.

Баярын хуралд мөн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцож албан хаагчдад баяр хүргэв. Тэрбээр иргэдийн итгэл хүлээсэн байгууллагуудын тэргүүлэх эгнээнд Онцгой байдлын байгууллага орж байгааг тэмдэглэв.

Ард иргэдийн аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн болон бусад гамшиг, аюулт үзэгдлээс хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах бүх боломжийг бүрдүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл гэв.

Цаашид гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх болон мэдээллийн өгөгдлийн сан ашиглалтыг хөгжүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх,гамшгийг тэсвэрлэх, эрсдэл даах чадвартай төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийг даван туулах, сэргээн босгох чадвартай байхад онцгой анхаарна гэлээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
НАРАНЦЦЭЦЭГ(54.37.234.66) 2019 оны 06 сарын 20

МИНИЙ ХАНЬ НАСААРАА ЭНЭ АЛБАНД 2 ГҮЙ сэтгэлээр зүтгэсэн нийгмий хангамж бол муу шүү Хүрэлсүх сайын өнөөдрийн мэдэгдэл олон алба хаагч түүний гэрлд гэрэл гэгээ итгэл найдвар өгсөн сайхан мэдээ байна талархаж хүлээн авж байна дэмжиж үнэлэж явдаг шүү сайдаа

0  |  0
БЭГЗЭЭ(192.160.102.170) 2019 оны 06 сарын 20

ЭНЭ ХЭДЭН ЗАЛУУЧУУД ГАЛ УС ,ОСОЛ АВААР ГЭЭЛ БҮХИЙЛ ХҮНД ХЭЦҮҮ ЗҮЙЛТЭЙ ГАР ТУЛДАГ АМЬ ЭРССЭН ЗАЛЧУУД Ч ЗӨНДӨӨ БАЙДАГ ЦАЛИН ХАНГАМЖИЙГ НЬ ТУЛТАЛ НЬ ӨСГӨӨД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ХҮРЭЛСҮХ АМААРАА НИЙГМИЙН ХАНГАМЖИН САЙЖРУУЛНА ГЭСЭН БОЛ САЙЖРАХ ЮМАНДАА БАЙГАА БАЙХАА

1  |  0
нямаа(183.177.99.94) 2019 оны 06 сарын 20

үнэхээр нийгмиййн асуудал нь хаягдсан хүсэл тэмүүлэллээрээ явж байгаа залчууд ХҮРЭЛСҮХ сайд сайн байнаа

1  |  0
Top