Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээллийг ирүүлжээ. Уг мэдээлэлд Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй, иргэдэд дарамт учруулсан, нийгэм, эдийн засгийн хөгжилд саад болсон, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хаасан, давхар татвар ногдуулсан гэж үзжээ.
Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг 2019.06.28-ны өдөр хийхээр товлоод байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: