Б.Батсайхан: "Сауд гоби коал транс" компани МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД материал ирүүлээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Тост, Тосон бумбын нуруу орчимд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийн “Баянтэс” уурхайд Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг оруулсан билээ.

Шалгалтаар, ашигт малтмалын төлбөр төлөөгүй, уулын ажлыг зураг төслийн дагуу явуулаагүй, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах дүгнэлтгүй, химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй, автозамын транс тогтоолгоогүй зэрэг 30 гаруй зөрчил илрүүлжээ. Улмаар дээрх компанийг Ашигт малтмалын тухай хууль, Барилгын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Автотээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль зэрэг Монгол Улсын хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн гэж үзэн, зургаадугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн юм.

Тэгвэл өчигдөр /2019.06.20/ зөрчил арилгах хугацаа дууссан ба дээр дурдсан зөрчлүүдийг арилгаагүй тохиолдолд “Баянтэс” уурхайг хаах хангалттай үндэслэл болно гэдгийг албаныхан хэлж байна. Улсын байцаагчийн албан даалгаврын хугацаа дууссантай холбогдуулан Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, хэмжилзүйн хяналтын улсын ахлах байцаагч, Б.Батсайханаас тодруулахад "Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Сауд гоби коал транс" компаниас өнөөдрийн байдлаар бидэнд ямар нэг материал ирүүлээгүй байна" гэлээ. 

Түүнчлэн тавдугаар сарын 23-27-ны өдрүүдэд “Хариуцлагатай уул уурхай” нээлттэй сурвалжлагын баг Гурвантэс сумын нутагт ажиллаж, уурхайн нэгдүгээр ам усаар дүүрсэн байхыг баримтжуулан авч, холбогдох албаныханд шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн дахин шалгалт оруулах хүсэлт өгсөн юм. Энэ хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтаас дахин шалгалт оруулсан боловч мөн өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй байна. 

Бидэнд байгаа мэдээллээр, “Сауд гоби коал транс” компанийн зүгээс дээрх зүмбэний усыг далдлах зорилгоор шороогоор булж эхэлсэн гэх ба уурхайн ХАБ-ын ажилтан Б.Дэмүүл "Өмнөговь аймагт орсон их борооны улмаас шалбааг тогтсон байсан" хэмээн нэр бүхий хэвлэлд мэдээлжээ. Харин Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн зүгээс "Өмнөговь аймаг Гурвантэс суманд өнгөрөгч 4, 5-р саруудад хур тунадас ороогүй" гэх мэдээллийг өгч байна. Нутгийн иргэдийн зүгээс ч уурхайн ам дүүргэх хэмжээний устай бороо ойрын жилүүдэд ороогүй гэдгийг батлан ярьж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
иргэн(66.181.161.60) 2019 оны 06 сарын 21

мх -н далдагануудын гарт ни .цүнхэнд ни бас өнөөхөд ни чойжоо мөнгө чихээд бас”тэгчихсэн” бгааг мэднэ шдее тэгээл л маргааш ни мх-хан юу ч үл мэдэгчид болдогийм доо

0  |  1
Top