X JAPAN хамтлагийн Ёшики Жеки Чанаас болж, шүүмжлүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Японы “X Japan” рок хамтлагийн гишүүн Ёшики Хонконгийн жүжигчин Жеки Чантай хамт хоолонд орсон нь түүний Хонконгийн фэнүүдийг ихэд гомдоожээ. Учир нь сүүлийн үед Хонконгод өрнөөд байгаа бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын талаар Жеки Чан эсрэг байр суурьтай байгаа. Сэтгүүлчид жагсаалын талаар түүнээс асуухад “Би мэдээгүй” гэж тун хүйтэн хариу өгч, нутгийн олноо гомдоосон билээ.

Чан Хятадын талыг баримтлагч гэдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн хавар CCTV телевизийн нэвтрүүлгээр нам, засгаа магтан дуулсан.
 

2014 оны Шүхрийн хувьсгалыг Жеки Чан Хонконгийн эдийн засагт хохирол учрууллаа гэж шүүмжилж байв. Тавдугаар сард БНХАУ-ын сүлд дууллыг дуулан, “Бээжингийн бууны нохой” нэр зүүж, олон фэн нь түүнээс салан одсон.
 

Ёшикигийн инстаграм дахь Жеки Чантай хамт авахуулсан зурган дор гарсан сэтгэгдлээс толилуулья.

  • Коммунист намын нөлөө бүхий этгээдтэй яах гэж хамт хоолонд оров?
  • Шившиг
  • Жеки Чан бол дарангуйлагч системийн талын хүн.
  • Бид Жекиг үзэн яддаг. Тэр бол коммунист Хятадын гүйдэг нохой.
  • Бид X JAPAN-д дуртай. Жекид дургүй.
  • Уучлаарай Ёшики. Би чамайг шүтэн биширдэг. Гэхдээ энэ залуутай авахуулсан зургийг чинь хараад би уйллаа.

Маш олон шүүмжлэл гарч эхэлсэн тул Ёшики фэнүүдээсээ хүлцэл өчсөн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 24

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  1
eee(27.123.214.2) 2019 оны 06 сарын 28

”Чеки Чан чи муу комунист нохойн баас ...” гэх үү дээ :)

3  |  0
Top