“Penguin Random House” компани Ерөнхийлөгчийн тухай номыг 20 мянган хувь хэвлэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Дэлхийн томоохон корпорациудын нэг, ном үйлдвэрлэлийн “Penguin Random House” компанийн Сингапур дахь төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай номыг гаргах эрхийг худалдаж авсан гэж зарлажээ.

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай бүтээлийг, мөн зохиолчийн “Санкара” эссэ романыг энэ ондоо багтаан англи, хятад хэлээр тус бүр 20 мянган хувь хэвлэх юм байна.

Мөн “Penguin Random House” компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Гаурав Шринагеш “… Монгол Улсын Ерөнхийлөгч энгийн бус амьдралыг туулсан бөгөөд түүний амьдралын түүх Зүүн өмнөд Азийн гайхамшигт амьдралтай хүмүүсийн түүхийн санд үнэтэй байр суурь эзлэх болно” хэмээн өгүүлжээ.

“Penguin Random House” 1800-гаад онд Британид байгуулагдсан бөгөөд 2018 оны байдлаар 11 мянга орчим ажилтантай, 250 салбар нэгжээрээ дамжуулан жил бүр 15 мянган нэр төрлийн 800 сая орчим ном хэвлэн борлуулдаг аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top