Монголын контемпорари урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн 2014, 2016 онуудад олон нийтийн талархлыг хүлээж амжилттай зохион байгуулагдсан.
Иймд контемпорари урлагийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. 2019 онд Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Урчуудын эвлэлийн хороо хамтран “КОНТЕМПОРАРИ АРТ МОНГОЛИА-2019” үзэсгэлэнг 2019 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Орчин үеийн урлагийн бүхий л шийдлүүдийг өнөөдрийн цаг үед бидэнд толилуулж буй тодорхойлолт бол контемпорари гэх урлаг юм. Уг үзэсгэлэнгээр Монгол дахь орчин үеийн урлагийн хөгжлийг дэмжихээр зорин ажиллаж байна. Энэхүү үзэсгэлэнд нас хүйс харгалзахгүйгээр оролцох боломжтой ба “Гран При” бүтээл шалгаруулах шагналын сантай болсноороо энэ жилийн хувьд онцлог болж байна.
Бүрдүүлэх материал:
Дээрхи бичиг баримтуудыг бүрдүүлэн 2019 оны 06 сарын 17-08 сарын 30-ны хороонд Монголын Урчуудын Эвлэлийн хорооны Сэр-Одод өөрийн биеэр өгөх болон artmongoliaart@gmail.com e-mail хаягаар ирүүлнэ үү.
Санамж: Хугацаанаас хоцорч ирсэн материалыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
Сонгон шалгаруулалтын үр дүнг 2019 оны аравдугаар сарын 01-ний өдөр зарлана.
Сэтгэгдэл ( 0 )