Цагдан хорих 461 дүгээр ангийн талаар М.ЭНХСАЙХАН ингэж бичжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 23

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон ч шүүхийн зөвшөөрөлгүй саатуулсан гэх шалтгаанаар сулласан билээ. Түүнийг Тавантолгой орд газрын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Тэгвэл М.Энхсайхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа төрсөн бодлоо бичиж, олон нийтийн сүлжээнд түгээжээ. Түүнийг нь бүрэн эхээр нь хүргэж байна.  


Монгол Улсын 461 ба 48/21

Хуучин цагт Ганц худаг нэртэй гяндан байдаг байлаа. Орж үзээгүй ч тус гяндангийн байранд нэгэн шүүх хуралд 90-д онд дуудагдан оролцож байснаа санаж байна. Олон Улсын байгууллагаас нэгэн удаа манай хорих газруудыг үзэж хараад хүний хамгийн энгийн эрхийг хангах, хоригдогсдод хүмүүнлэг хандах шаардлагатай байгаа тухай зөвлөмж өгсөн байдаг.

Тэр цагаас Хорих газрыг ардчилсан нийгмийн стандартад хүргэх их ажил эхэлсэн санагдаж байна. Шоронгийн барилгад их ч хөрөнгө зарцуулсан, энэ чиглэлээр төрөөс олон арга хэмжээ авсан. Үр дүн байнаа байна. Эрээн бараантай нийгэмд Хорих газар байхаас ч өөр аргагүй.

Гэхдээ Ганц худаг руу ачигдсан хүмүүсийн дотор хэлмэгдсэн хүн байдаг байсан тухай нэгэн цагдаагийн ажилтан ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Говийн нэгэн аймгийн Цагдаагийн эрхэм Галт тэргэнд үл ялиг зөрчил гаргасан нэгэн залууг хашраах үүднээс Ганц худаг руу ачуулжээ. Тэнд очоод ганц нэг хоноод гаргачихна гэж бодсон гэсэн. Гурван сарын дараа Ганц худагт ажлаар явж байхдаа санамсаргүй нөгөө залуутайгаа тааралдаж. Чи энд юу хийж яваа юм гэж? Асуув. Ахаа Та намайг ийш нь ачуулснаас би гянданд байгаа гэж цочирдуулсан тухай, яах ёстой вэ гэж улс төрч надад хүүрнэж байсан.

Одоо социализм биш л дээ Юм юм сайн тал руугаа их л өөрчлөгдсөн.

Ганц худаг гэх аймшиг айдас дагуулсан нэр аажмаар мартагдаж 461 гэдэг шинэхэн Хорих газар олонд хоногшжээ.

Энэ Хорих газрын үүдийг татах "завшаан" манай АТГ-ийн буянаар надад тохиолдов.

Би тэнд 24 цаг эрх чөлөөгөө хасуулав.

Миний өрөө нэг хүнийх байлаа. Хана туурга дээр урд өмнө энэ өрөөгөөр дамжсан хоригдлуудын сараачиж, сийлж үлдээсэн бичгийг сонирхон тэмдэглэж авав. Хамгийн ихээр анхаарал татсан үгсийг тэмдэглэж авснаа Та бүгдэд хүргэе.

-Ээж Тандаа хайртай

-Ээж минь хүүгээ өршөө

-Ээж Таныгаа хүү нь санаад байнаа

-Хөр цасан цав цайж түлээ модгүй даарваас, Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл болж, Хүндэт буурал ээжийгөө нөмөрлөхгүй юм бол, Хүү нь болж заяасны хэрэг юусан билээ

Эрх чөлөөгөө хасуулсан хэн ч ээжийгээ эргэн санадаг юм байна даа гэж бодогдов.

Хэн нэгэнд зориулсан хараалын үг бололтой " хүрээд ир, ороод ир, Жангаа ид" гэсэн бичвэр, бүр сийлбэрч байсан. "Төрийн минь Сүлд өршөө" гэж бичээд Хас тэмдэгээр чимэглэсэн бичвэрч байна.

Энэ бүгдийг бичихийн учир нь залуу үе маань энэ хаалгаар битгий ороосой миний үзэж харсныг шинэ үе маань мэдрээсэй гэсэн санаа юм.

Өглөө "Ээжээ, Ээжээ, ээжээ" гэж чангаар уйлах залуугийн дуунаар сэрлээ. Харуулууд "Дуугай бай гээд орос маягийн хараал үг хааяа хэлэх юм. Нөгөөх нь "би үхмээр байна, намайг алаад өгөөч" гэж чангаар мэгшинэ. Надад харагдахгүй ч чангаар сонсогдох тэр залууг тайвшруулах юмсан гэж бодсоор босов.

Хоол

Надад бол ихдэхээр орцтой хоол өгдөг юм байна. Өглөөний цайнд талх, хар цай өгөв. Хэдэн цаг болж байгаа талаарх мэдрэмж байдаггүй. Ямарч байсан Хоолны цаг болсон бололтой. Надад ихдэхээр харагдаад "Ах нь юм идэх сонирхол алгаа" гээд нуруугаа амраахаар хэвтэв.

Хоолноос татгалзаад байхаар ажилтнууд нь санаа зовсон бололтой асууж тойроод байхаар нь Тодорхойлолт гэж гарчиглаж байгаад хоолноос сайн дураараа татгалзсан, санаа зовох хэрэггүй гэсэн бичиг хийгээд торны завсар хавчуулчихлаа.

Өглөө нь хөнжил, гудсаа хураадаг боловч минийхийг хураагаагүй. Хүзүүнийхээ гурван нугаламыг хиймэл болгосноо эргэн бодож 30 жил төрд зүтгэж ном ширтсний гай юу аль эсвэл сайн үзүүлэлт үү гэсэн бодол орж ирж байв.

Эмч

Тэдний анхааралтай харилцаа надад лав таалагдсан. Өвдөлт намдаадаг эм авч уув. Даралт хөдлөх, зүрхээр өвддөг зовиур байдаггүй, ер нь санаа зовох зүйл байхгүй гэдгээ хэллээ. Миний насанд мэдрэл дагаж өвдөх нь амьд явж байгааг бурханаас байнга сануулж хэлж өгч байгаа хэвийн зүйл л дээ гэсэншүү бодлыг би өөртөө удаан тээсээр дасал болсон юм.

Аюулгүй байдал ба Харуулууд

Өрөө бүрийг камержуулсан бололтой юм. Ёстой сайн хэрэг. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү ороход нэг харуул дагаж бичлэг хийж байх юм. 24 цагийн бичлэгтэй л бололтой. Камерийн хяналт дор хүмүүсийн бүдүүлэг харилцаа илт багасдагманайх Хорих ангийнхан сайн мэддэг бололтой.

Нэг харуул Та ном унших уу гэлээ, тэгье гээд их л зузаан ном авав. Номын нэр нь Харри Поттер гэсэн байлаа. Тэдний буянаар энэ алдартай зохиол 7 боть байдаг юм байна гэдгийг ойлгов. Миний унших сэдэв биш байлаа.

Тоо

Харуулын Ээлж солигдох, хоригдлуудын тоог өглөө, орой авахдаа Овог, нэр ямар зүйл ангитай вэ гэж асуух юм. Ах нь ямар зүйл ангиар шийтгүүлэх гээд байгаагаа мэдэхгүй л гэв. Ер нь хуучин тогтолцооноос улбаатай асуулт шиг санагдсан. Хэлмэгдэж байгаа хүн ч өөрийгөө гэмт хэрэгтэн гэж мэдрэх ёстой гэсэн социалист тогтолцооны асуулт биш байгаадаа гэсэн бодол орж ирж байлаа.

Бодрол

Манай Хорих ангиуд дэлхийн стандартад хүрэхийн төлөө их л зүйл хийж байгаа. Гэхдээ л санаа амрах хэрэггүй гэдгийг ойлгож байгаа байх. Хоригдлуудад ном, сэтгүүл, сонин, хүмүүжлийн ач холбогдолтой гарын авлага зэргээр хангах талаар илүү ажилламаар санагдав.

Гяндангийн хаалгыг заавал ч үгүй арматурын төмрөөр зангидах хэрэг юу байнаа, хоригдлуудад үргэлжийн төмөр хаалга хангинах нь нөгөө алдарт "тамлал"- ын хэлбэр биш байгаа даа гэсэн бодол чирч ирлээ. Болгооно уу.

Бүхэлдээ Хорих байгууллагын ажилтнууд ажлаа мэргэжлийн мэдрэмжтай хийцгээж байгаа юм байна гэсэн өөдрөг бодолтой 24 цаг эрх чөлөөгөө хасуулав. Хорихоос гарахдаа Талархал бичиж үлдээгээд гарсан.

Баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг Үндсэн хууль, бусад хууль зөрчиж гарсан гэсэн Шүүхийн шийдвэр гарч. Манай шүүхэд гялтайх зүйл байнаа.

Бие даасан Шүүхийн тогтолцоог цаашид бэхжүүлэх ямар чухал ач холбогдолтойг бие дээрээ мэдэрлээ. Энэ талаар үргэлжлэл болгон бичнээ.

Сэтгэгдэл ( 51 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(66.181.161.56) 2019 оны 06 сарын 26

Хууль зөрчсөн хүнийг тэгээд яадаг юм? Тухайлбал баривчлах тухай мөрдөгчийн тогтоол Үндсэн хууль болон бусад хууль зөрчиж гарсан гэсэн шүүхийн шийдвэр гарч. Зүгээр л 39 оноо санагалзаад байна уу

0  |  0
Зочин(202.126.88.189) 2019 оны 06 сарын 25

Чи даанч эх орондро сэтгэлгүй хандсан даа.Таны үнэхээр идэж ууж цуглуулж эх орондоо элэггүй загнасныг чинь бид мэдэхгүй ч Бурхан мэдэж байгаа.Бурханы өмнө очихоосоо өмнө буруугаа хүлээж алдаагаа зас.

0  |  0
Зочин(202.126.88.189) 2019 оны 06 сарын 25

Чи даанч эх орондро сэтгэлгүй хандсан даа.Таны үнэхээр идэж ууж цуглуулж эх орондоо элэггүй загнасныг чинь бид мэдэхгүй ч Бурхан мэдэж байгаа.Бурханы өмнө очихоосоо өмнө буруугаа хүлээж алдаагаа зас.

0  |  0
зочин(66.181.161.34) 2019 оны 06 сарын 25

461t utas bariuldag boltsiimuu шшга.ныхан бүгд пялдага шдэ

0  |  0
зочин(202.9.44.236) 2019 оны 06 сарын 25

Та Монголын төрд хэрэгтэй хүн байсаан. Гэвч цагаасаа эрт та төржээ. Залуу байна. төрийн шинэ залууст туршлага мэдлэгээ хуваалцаж байгаарай. Таныг хүндэтгэж явдагшүү.

1  |  1
Sonnen(202.126.88.160) 2019 оны 06 сарын 25

Мөлжүүртэй бичвэр байна. Монголоо гэх сэтгэлтэй л байгаарай.

1  |  0
Z(203.91.115.46) 2019 оны 06 сарын 25

Daapaalj bna daa

2  |  0
зориг(182.160.33.213) 2019 оны 06 сарын 25

ер нь шүүхийн тогтоолгүйгээр алан хядагч эсвэл онц ноцтой гэм хэрэгтэн биш бол дур мэдэн барих нь маш буруу, ирээдүйд их хор хөнөөлтэй жирийн ард иргэд зовох болно.

0  |  2
Батлай(66.181.161.77) 2019 оны 06 сарын 25

Хуцдаг муу авилгачин бэ чи

2  |  0
ouyn(202.126.89.36) 2019 оны 06 сарын 25

ene muu xujaad shoron ixed taalagdajdee

1  |  0
Зочин(202.126.89.196) 2019 оны 06 сарын 24

Манай арчаагүй улсаас өөр оронд бол ингэж улс үндэстэн ард түмнээ хохироосны төлөө буудан авах ял сонсчоод гэрээслэлээ бичиж суух байсан болов уу юу цэцэрхээд бичээд байдгын бол өөрийнх нь бүтээсэн нийгэм ш дээ ийм хогийн юмнуудаас салж чадахгүй үнэхээр сөнвөвөл таарсан улс

0  |  1
T(64.119.17.220) 2019 оны 06 сарын 25

4-н жаргалын 61-т хорихоо болиоч!!!.жаргаж байгаад гарна даа!.Төв аймгийн мөрдөнд хорих хэрэгтэй!!!.юун жаргачихсан юм бичдэг юм бэ!?.

2  |  0
хаха(64.119.17.145) 2019 оны 06 сарын 24

Тахирсоёотоос бичэхдээ илүү бичээрэй

0  |  0
зочин(202.9.45.109) 2019 оны 06 сарын 24

харинч 1-рээ тансаг бсан юм бишүү, Хоолыг заавал ид гэдэг юм даа, тансаг хоол нь санагдаад идэж чадаагүй бхаа

0  |  0
зочин (66.181.180.175) 2019 оны 06 сарын 24

үнэхээр мэдрэмжтэй боловсролтой улс төрчийн нэг дээ 461 дүгээр хорих ангийн тухай сахйан бичсэн байна гганц зүйлийг зөвшөөрөхгүй байна хаалга төмрөөр байх нь зөв хүн гэхээс илүү араатанууд шиг хэрэг хийдэг хүмүүс байнаа

0  |  1
naagii(112.72.11.120) 2019 оны 06 сарын 24

shoron zohiod bgan bishvv

1  |  0
naagii(112.72.11.120) 2019 оны 06 сарын 25

shoron zohiod bgan bishvv

1  |  0
Зочин(202.55.188.46) 2019 оны 06 сарын 25

Шоронгийн музейд зочлоод иржээ дээ янз нь одоо гянданд сар болгоод юу бичихийг нь хүлээж дээ

5  |  0
B(202.179.31.46) 2019 оны 06 сарын 25

Jiriin hyniig teghyy

3  |  0
huu(202.9.43.119) 2019 оны 06 сарын 25

hetsuu ch ymdaa. Uuriinhuu hiisend gemshij ergetsuulen bodohiin orond end hen orj garaa bol gj hananii bichees shivees unshaad suuj bh ch gej dee.ene lav eruul bish bhaa tegeed bas urgeljluulj bichnee ch geh shig yah gd bgaan dahij horigdono gesen ug uu. Kkkk lav l eruul bus ym bna

4  |  0
Tsetzeg(223.38.33.193) 2019 оны 06 сарын 24

Ene odoo neg uhaantai tsarailaad l uvchintei gedegee bicheed l nuguu arguudiig hereglej bndaa naad shorond baigaa buh humuus yamar neg hund uvchtei baisanch ardiin huihduuded hamaagui baih ymuu soliorolgui yalaa edle ....tsag chin oirhon irsen shuu bitgii uruvd muusain hujaagiin erliizuudiig ted arga zalia heteglej ehlej baigaa ym

0  |  0
Зочин(139.5.218.153) 2019 оны 06 сарын 24

Чи их сайхан нийгмийг ардчилалыг бий болгосон байгаа биз дээ өөрт чинь их таалагдсан бололтлой

1  |  1
ner(212.8.249.98) 2019 оны 06 сарын 24

estoi teneg tolgoi.iim ch ym bichih gj dee

1  |  0
DR. PRADHAN(105.112.55.155) 2019 оны 06 сарын 24

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
DR. PRADHAN(105.112.55.155) 2019 оны 06 сарын 24

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
zochin(89.177.3.72) 2019 оны 06 сарын 24

chi dahiad iishee oroh bolnoo sanaa amar bai.

3  |  0
h(76.169.190.223) 2019 оны 06 сарын 24

muu novsh,

1  |  0
Irgen(103.57.92.44) 2019 оны 06 сарын 24

Shorongiin tuxai setgegdel bichix gej oroogyi l baix shyy !Tend barigdaj orox yu xiisenee xarin shudarga yneneer xyleej bichsen bol deer baix daa !

1  |  0
Zochin(64.119.23.82) 2019 оны 06 сарын 24

Urwagch enkhsaikhan. Mongoliin tagnuulin albiig ilchilsen urwagchiig yagad sullaw! Ulsiin mungiig idej bayjsan hulgaichii. Hurungiin huraah heregtei.

1  |  0
zochin(66.181.161.81) 2019 оны 06 сарын 23

90eed ond l shorond ni suulgasan bol mongol mun ch shan hugjih bsandaa odoo ch oroitson ch gesen suulga buh nasaar ni

0  |  0
Vnen vg(117.111.10.128) 2019 оны 06 сарын 23

Uhaantai hvnii dvrd toglood yah ve muu lalaraa idej uusan yumaa heleed naanaa suuu ugaasaa chinii bvteesen niigem etseg ehgvi nohoin golog mini

0  |  0
zochin(120.142.31.236) 2019 оны 06 сарын 23

tord garsan joomnuud huuliig yaaj guuli bolgodogiig haruulj bna durni hureheer horino dyrguigee hureheer sullana zugeer l huuhdiin togloom aytai

0  |  0
Зочин(64.119.20.47) 2019 оны 06 сарын 23

Өөрийнх нь бүтээлцсэн шорон, нийгэм шүү дээ.

1  |  0
Аагий(212.247.254.243) 2019 оны 06 сарын 23

засс.зугээр сэтгэл санаа нь хийсэн хулгайлсан завшсандаа сэтгэл нь зовсон шинжгуй шалгалтаар дугнэлт хийхээр ороод гарсан албан тушаалтан аятай.юу вээ?хулгайч ч гое ярьж боловсролтой дур эсгэж чадна.зугээр л болвсролтой гое ярьдаг чинь хамаагуй улс эх орноо л зарсан болохоор чи муу хун гэмтэн.

0  |  0
залуу хүн(94.191.133.240) 2019 оны 06 сарын 24

та нар шиг задарсан писда нартай нэг өөр харицна ядарсан хүмүүстэй бас нэг харицна 24н цаг болж гарчаад дүгнэх нь танай үеийхний мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг шаадагийн баталгаа нь бхда

2  |  0
Зочин(66.181.189.12) 2019 оны 06 сарын 25

Эрлийзүүдийг хамгаалдаг шүүхийн байгууллага хэдхэн цашийн дараа түүнийг гаргачихна гэж хэлээ биз дээ. Боловсролтой хүн гэж хамвас цуглуулсан хүнийг хэлдэггүй юм шүү. Хүн болж чадсан хүнийг боловсролтой гэдэг юм. Монголыг элгээр нь хэвтүүлэхэд Элбнэгдорж, Ми Энхболдын дараа л орно шүү дээ.

1  |  0
Х(103.229.120.119) 2019 оны 06 сарын 23

Ямар ч байсан эрэгцүүлэн бодож. Шоронд орох нь баараггүй учраас тал засаад байна. Ухаантай юмаа. Нөгөө өөрийн талын шүүгч нь сулласан юм байна.

0  |  0
АРО(66.181.161.62) 2019 оны 06 сарын 23

ПЭЭДГЭР БНА ОО. АЙСААР БАЙГАА ХЭРНЭЭ АЙХГҮЙ ЦАРАЙЛАХ ГЭЖ ЯДСАН МЭДРЭМЖ ТӨРЧЛӨӨ. ҮЙЛИЙН ҮРЭЭ БОДОЖ ЯВАГТУН.

1  |  0
чук(103.212.118.217) 2019 оны 06 сарын 23

боповсролтой хүн ухамсартай байнаа.АТГазрынхан одоо хүртэл хуулиа хэрэгжүүлж сураагүй байгаа гэж үү дээ .заавал хорино гэх ямар шаардлага байнаа.шүүх зөв шийдвэр гаргасан.

2  |  0
б(192.82.64.125) 2019 оны 06 сарын 23

Боловсролтой хүн цаанаа л өөр юм аа,

0  |  0
Зочин (66.181.161.118) 2019 оны 06 сарын 23

Зөв хүндээ дэмждэг шүү

0  |  0
Zochin (66.181.161.6) 2019 оны 06 сарын 23

Udahgui hiisen uiliinhee uriig edelj shorondoo amidrah baih daa aYamar urtarina tuuniigee huraadag gedeg ug bdag bolohoor Mongol ulsyn erh ashgaad urvasany haa shang amsah l bolno doo

0  |  0
Unen(66.181.161.38) 2019 оны 06 сарын 23

Hu jaa golog

0  |  0
Дарь(66.181.161.82) 2019 оны 06 сарын 25

Ухаантай хүн арай өөр байна. сайхан бичжээ.

2  |  0
Top