Монгол Улсын ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдааны тов гарлаа.
Тодруулбал, М.Энхсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ дагуу М.Энхсайханд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны товыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр товлосон байна.
Сэтгэгдэл ( 0 )