М.Энхсайхан ба цагдан хорихын бодит төрх

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон ч шүүхийн зөвшөөрөлгүй саатуулсан гэх шалтгаанаар сулласан билээ. Түүнийг Тавантолгой орд газрын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Тэгвэл М.Энхсайхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа төрсөн бодлоо бичиж, олон нийтийн сүлжээнд түгээжээ. Тэгвэл тэрбээр хоёр дахь бичвэрээ олон нийтийн сүлжээнд байршуулаад байна. 


  Эрх чөлөө

Монгол хүн төрөхдөө л эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн гэж нэгэн америк эрдэмтэн “Монголын Нууц Товчоо”-ны англи хэл дээрх номонд өмнөх үгийг зүүж өгсөн байсныг санаж байна. Нээрээ ч монгол хүнийг төрөхөд аль нэг шашны лам хуваргууд угтаж авдаггүй, Тэнгэрийг эцгээ гэж Дэлхийг Эхээ болгож хүмүүний хорвоод мэндэлдэг. Эрх чөлөөгөө олж авахын төлөө хүмүүс, улс үндэстэн амиа золиослон тэмцэлддэг бол Монгол хүнд тэр эрх чөлөө нь бараг л заяагдмал юмуу даа.

Эрх чөлөө бол асар үнэтэй, түүнийг хүнээс тэр тусмаа монгол хүнээс салгах нь тийм ч амархан хийх ажил бишээ. Бусад орны хүмүүс эрх чөлөөгөө олж авахын төлөө тэмцдэг бол Монгол хүн эрх чөлөөгөө хамгаалахын төлөө тэмцэх учиртай байдаг. Өвөг дээдсийн үлдээсэн хамгийн чухал өв энэ хэмээн итгэдэг шүү.

Монгол хүний эрх чөлөөг хасах, боомилох аливаа шийдвэр гоомой байх ёсгүй.

Хууль ёс зөрчлөө энээ тэрээ гэж ярихаа больё гэхэд Монгол хүний заяагдмал эрхийг хаах, боох амаргүй байх ёстой л гэж хэлэх гээд байна. Тийм байлгахын төлөө улс төрд орсон, хийсэн, үүнийгээ орхиод явна гэж байхгүй.

Баривчлах тогтоол

Ерөнхийлөгч Баттулга прокурорын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр сүр дуулиантайгаар ТТ ордыг хятадын компанид 100 жилээр, үнэгүй өгөх гэж байсан хэмээгээд нотлох баримт хэмээн 170 хуудас материал өглөө. Буруутан нь Элбэгдорж, Энхсайхан хэмээв. ТТ төслийн гэрээ нь 170 хуудас байсныг бодолцвол нотлох баримт тэр байсан бизээ. Гэрээний төсөлд 100 жилийн тухай, үнэгүй өгөх тухай огт байхгүй, хариуцлагатай хүний амнаас ойчсон санаатай гүтгэлэг байснаас гадна Ерөнхийлөгч нийтийн албан тушаалтны хувьд эрх мэдлээ урвуулан ашиглаж Прокурорын Удирдах ажилтны зөвлөлгөөнийг энэ ажиллагаандаа ашигласан нь ёс зүйгүй, прокурорт иргэний гомдол гаргах дүрэм журмыг зөрчсөн явдал байсан.

Тухайн үеийн Ерөнхий прокурор миний ажил эрхэлж байгаа үед улс төрчдийн захиалгаар хүн хэлмэгдүүлэх явдал гарахгүй гэдгийг тод хэлсэн байдаг.

Төдий л удалгүй яаран сандран Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжөөр Дээд шүүхийн дарга, Прокуроруудыг өөрчилдөг байхаар хууль санаачилж батлуулахдаа АТГ-ын даргыг төсөлдөө оруулахыг мартчихсан байдаг. Гэсэн хэдий ч эдгээр байгууллагуудын удирдлагыг өөрчилсөн. Дур зоргоор авирлах бололцоог олж авахын төлөө хэсэг бүлэг хүмүүс улайрч байгааг харж байна. Ойрмогхон жишээ нь өвгөн сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагаар айлган дарамталсан явдал юм. ” Соёлын гавьяат зүтгэлтний ” Ерөнхийлөгч шүүхтэй, би хэвлэлтэй” гэсэн нь хариу нь болж байгаа үйл явдлын утгыг товч бөгөөд тод томруун харуулнаа.

“Сахил хүртээд шал дордов” гэдэг ардын маань үг хууль хяналтынханд маань очоод наалдчихвий дээ гэж санаа зовж байна.

“..албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлтэй хэрэгт шалгагдаж байгаа ба гэрч С.Эрдэнэ, Н.Батаа, Т.Ням-Осор нар нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд зааж байх тул…М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсугай” -энэ бол мөрдөгчийн тогтоолын хэсэг юм. Би тэр үед сайн анзаараагүй ч шүүх дээр тогтоолыг нь хүчингүй болгох шүүгчийн захирамж дээр мөрдөгчийн тогтоол нь дугаар байхгүй, хянасан прокурорын огноо байхгүйг заажээ.

Хүн алж, хүрээ талж байгааг харсан гэрчүүд “гэмт хэрэг үйлдснийг шууд зааж” байгааг үндэслэж шүүхийн зөвшөөрөлгүй түр баривчилж болдог хуулийн заалтыг буруу хэрэглэж нэр бүхий гэрчүүдийн ШУУД ЗААСНААР намайг баривчилсан юм байна.

АТГ-т би олон удаа мэдүүлэг өгсөн. Үргэлж л гэрчийн мэдүүлэг байсан санагдах юм. Хэзээ шалгаж буй хэрэгт сэжигтэн болж хувирснаа мэдээгүй.

Хууль ёсны дагуу гаргаагүй мөрдөгчийн тогтоолоор миний бие 461 рүү “томилогдсон” байж. Байгалийн жамаар хорогдолд орох нас руугаа хэлбийсэн мань мэтэд 24 цагаар эрх чөлөө хасуулсан нь их үнэтэй гэдгийг залуу мөрдөгч ойлгодог болов уу яадаг бол.

Ажлын алдаа гарахыг алийг тэр гэхэвээ. Хүний эрх чөлөөнд халдах аливаа шийдвэр туйлын няхуур, нямбай байгаасай. Энэ бол ганц миний асуудал биш энэ бол асар олон хүний хувь заяа, улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой асуудал гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ.

Сейфний  эрэлд

АТГ надаас мэдүүлэг аваад зогсоогүй ёстой санаанд ороогүй сэжиг дурдаж гэр оронд нэгжлэг хийх прокурорын тогтоол үзүүлэв. Манай гэрт очиж үзэж болноо эхнэр, хүүхдүүдээ цочролд оруулчихгүй байх тал дээр санаа зовж байнаа гэв. Энэ талаар ойлгож хандаж байсаан.

Гэр оронд нэгжлэг хийж “хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй” гэсэн тэмдэглэл хийж нэг ханаас нөгөө хан руу тэмтэчсээр протокол үйлдэв.

“Энхсайхан гуай Танд сэйф байдаггүй юм уу гэж?” асуулаа.  “Юугаа хадгална гэж сейфтэй байх ёстой юм” гэснээр эрэл дууссан.

Сахил хүртэхийн өмнө ба хойно

ТТ асуудлыг буруу зөв ойлгох явдал хэвийн үзэгдэл. Учрыг нь зөв ойлгуулчих гээд зөндөө л мэдүүлэг өгч байсан. Ингэхдээ АТГ-тай өөрийгөө хамтран ажиллаж байна гэж итгэж байлаа. Жил гаруйн хугацаа өнгөрчээ. Дуудсан цагт нь очин дахин ирэхэд бэлэн гэдгээ байнга л хэлдэг байсан.

Улс төрчөөс хараат шинэ удирдлагатай болсны дараа АТГ зангаа хувиргачих шиг санагдлаа. Тийм юм битгий байгаасай гэж бодсоор байна. Учир нь өөртөө санаа зовохоос илүүтэй улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурга эхэлчихвий гэж санаа зовлоо доо. Уншигч Та тунгаана биз дээ.

Эрх мэдэл ба сонгогдсон, сонгогдоогүй эрх мэдэл

Эрх чөлөөг хамгаалах явдал нь төрийг мангас болгохгүй байх явдал юм. Үүний тулд төрийн эрх мэдлийг нь хувааж харилцан хяналттай болгодог. Үүнийг л ардчилсан тогтолцоо гээд байгаа юм. Хууль тогтоогчид сонгогддог, Засгийн газар нь мөн л сонгогдсон хүмүүсээс бүрддэг. Шүүх эрх мэдэл бол сонгогдоогүй эрх мэдэл юм. Сонгогддог эрх мэдэл сонгогдоогүй эрх мэдлээ уландаа гишгэх гэсэн улс төр явж байна.

Шүүх эрээнтэй бараантай ч Монголын шүүх улс төрчдөөс хараат бус, өөрийн итгэл үнэмшилтэй байх явдал улс төрийн том зорилт юм. Зөвхөн ингэж байж Эрх чөлөө хамгаалагдана. Популист улс төрчид толгойд заларсан энэхэн цаг нь түүхийн богинохон мөчлөг.

Эрх чөлөө, ардчиллыг тийм амархан тавиад туух эд биш. Нийгмийн сэхээлэг хэсэг дуу хоолойгоо, үйл ажиллагаагаа улам хүчтэй болгох хэрэгтэй.

Монгол хүнд Тэнгэрээс заяагдмал эрх чөлөөг одоо л хамгаалахгүй юм бол хожмоо эрх чөлөөг олж авахад хэцүү гэдгийг мэдтүгэй, болгоотугай.

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэдэнбалжир(150.129.141.131) 2020 оны 04 сарын 23

Би Тавантолгойн хайгуулыг хийсэн геологчдын нэг нь. Хайгуул хийж байх үед Румын Хойт Солонгос хоёр л манай нүүрсийг авах юм гэдэг байв. Дараа нь 1990 оноос хойш Тавантолгойгоо ард түмэн байтугай хайгуул хийсэн геологичид бид мартсан байв. Өнөө цагт энэ орд маань ийм их хэрүүлийн алим болно гэж даанч бодсонгүй. Товчдоо энэ ордынхоо ашгийг хүртэхийн тулд Монгол улсын хууль эрх зүй л тодорхой байхад бүх юм сайхан болно. Ер нь төр засаг өөрийн шийдвэр дээрээ хатуу байх хэрэгтэй. Юун төлөө төр байгаа билээ.

0  |  0
Zochin(202.9.43.218) 2019 оны 06 сарын 30

Za bitgii surjigneed bai Elbegdorj.Hurts 2 .Zoduulj tamluulsan 2 huniig 1 baitugai heden jil erhiig n hasaad.odoo ch shuugch nar sullaj chadahgui altsagnaad.Hurts n gaduur horoo hiigeed yvj bn.Gants eder horigdsonoo bitgii surjigneed bn

0  |  0
Haha(64.119.22.29) 2019 оны 06 сарын 30

Uldsen nasaa tend ungruuh ym bj ertnees dasaj bsan n deerde ug n odoo tanii huwid ger oron tani bolnoo

0  |  0
ганаа(122.201.31.86) 2019 оны 06 сарын 29

ямар тэнэг хүн байгаа биш ялангуяа хужаа санаа гаргаад хамаг юмаа юу гэж гэртээ хадгалхав дэ. бүх юмаа зохицуулсан байгаа

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй (172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.

0  |  0
Kkk(172.58.59.49) 2019 оны 06 сарын 28

Kkk

0  |  0
Зочин(139.5.218.45) 2019 оны 06 сарын 26

Тэр эрх чөлөөг минь боогдуулан орчин цагийн хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн хүмүүс чинь Элбэгдорж тэргүүтэй АН ыхан та нар шүү дээ

0  |  0
ХҮРЭЛЗАНДАНТУЛГА(124.67.18.89) 2019 оны 06 сарын 29

МАРТАХ ШАХЛАА ЦЕНЗУРГҮЙ УВАЙГҮЙ ХҮҮХЭН МӨНХБАЯСГАЛАН УДАХГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ БАЙХ ШҮҮ. МОНГОЛЧУУД ТҮҮНИЙГ СОНГООД Л МӨХӨХ БАЙХ ДАА ХӨӨРХИЙ

0  |  1
ХҮРЭЛЗАНДАНТУЛГА (124.67.18.89) 2019 оны 06 сарын 27

ДОМОГТ БААТАР ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР М.ЭНХСАЙХАН

1  |  0
ХҮРЭЛЗАНДАНТУЛГА(124.67.18.89) 2019 оны 06 сарын 25

ЯГ ҮНЭН Юун олон юм ярьдгын. Ялаа эдлэхээ л бод.

0  |  0
ЭНХСАЙХАН(124.67.18.89) 2019 оны 06 сарын 25

ЭНХСАЙХАН, ЗИ, ЭЛБЭГ, НАМБАР, ХҮРЭЛСҮХ, ТУЛГА, СЭ.БАЯР БАТҮҮЛ БҮГД ЯГ ИЖИЛ ХООРОНДОО ЯГ АДИЛ НЭГ ЭЦГИЙН ХҮҮХДҮҮД ШҮҮ ДЭЭ

0  |  0
ХҮРЭЛЗАНДАНТУЛГА(124.67.18.89) 2019 оны 06 сарын 25

ШҮҮХ. ПРОКУРОР, ЦАГДАА ГЭЖ ЕР НЬ БАЙНА УУ? ЯДАЖ ЗАРИМ НЬ БАЙНА УУ? ОВОО Л ДОО ЧИ Ч ИЙМ БОЛГОХ БАЙСАН. ЯАСАН ЧИ АЙСАН УУ? БААТАР БАТҮҮЛ ЧАМАЙГ ЧИН ЗОРИГТ БААТАР МЭТЭЭР БИЧСЭН ШҮҮ ДЭЭ

0  |  0
Зочин (103.57.92.114) 2019 оны 06 сарын 27

Ийм дүр зургийг 28 жил та нар өөрсдөө бий болгосон шоронд энгийн хэлмэгдсэн хэлмэгдээгүй улсын үнэн байдалд өөрсдөө орж байж өөрсдөө шалгуулж байж л мэдэж бга чинь ажлаа яаж хийж ирснийг бүрэн харуулж байх шив насаараа тэнгэрийн амьтан бна гэж хулгай хийж буух газраа мэдэхгүй нисэж байж дэ ! Хамаг хөрөнгөө хураалгаж гэр хороололд ард түмний дунд орж амьдралд орж амьдраад зохиол бичээрэй

3  |  0
Ууганаа(202.126.88.69) 2019 оны 06 сарын 28

Үхлийн өмнө нүглээ наминчилж байх шив үхэх өдөр нь ойртож дээ.Нүгэл нь нүдээрээ гарах гэж байх шиг байна.Элбэгээг хамтад хийхгүй тэгсэн бол хамт суугаад юу зохиож жүжиглэх бол.НААДхаа ахиад хэд хонуулчих тэгвэл их юм хуцандаа.АРААС нь ЭЛбэгээг оруулчих

2  |  0
зөв хандлага(66.181.161.65) 2019 оны 06 сарын 28

Яг үнэн гэвэл энэ л байна.Энэ сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд алаад өг бариад шоронд хий шонл өлгө гэж бичиж попорсон нөхдүүдийн суурь нь болж нийгмийн сэтгэл зүйг эвдэж тэр эрх чөлөө гэж юмыг нухчин дарах оролдлого хийж зарим талаар хэрэгжиж бна.Одоо л жаахан юм сэтгэдэг сэхээтнүүд байвал дуугарах хэрэгтэй байна. Юм мэддэггүй мэдлэг нимгэн овилгогүй Баттулга Хүрэлсүх Оюун эрдэнэ Аюурсайхан Батзандан Болд Нямбаатар мэтийн нөхдүүд арьсаа хамгаалж ядсан Нямдорж Даваасүрэн Тогтохсүрэн Занданшатар мэтээс сэрэмжоэхгүй бол улс орныг самарч хэлмэгдүүлэлт эхлүүлж мэдэхээр боолоо.

1  |  1
Zochin (175.223.33.173) 2019 оны 06 сарын 25

Nutginh nb Me ahtai nb tsug horichih heregtei 2laa tgeed l gangar gungar geed nitlelee bicheed suuj baig

2  |  0
Топор(99.104.163.178) 2019 оны 06 сарын 26

Дахин орох бий гэж худлаа тал засаж байна одоо Төв аймгийн мөрдөнд тэр Чимгээ Содномдаржаа нар шиг хэдэн сар сууж дараа нь хорих ангируу хэдэн жил болж байгаад жинхэн амьдралын тухай үнэн том ном бич дээ

4  |  1
Zochin(66.181.161.108) 2019 оны 06 сарын 25

Chi hulgailj idsen hurungu zarah gej bsan eh orniho azdiin zanaand bga shu hujaagiin erliiz sheesee

1  |  0
mongol(1.33.243.168) 2019 оны 06 сарын 26

chi novsh shdee

1  |  0
Иргэн(103.26.194.108) 2019 оны 06 сарын 25

Юун олон юм ярьдгын. Ялаа эдлэхээ л бод.

2  |  0
Zochin(202.9.42.151) 2019 оны 06 сарын 25

Zugeer bxad ni barisan geed bgaa yumaa daa.

3  |  0
Top