Тавантолгойг тал болтол толхилцсон З.Энхболд, М.Энхсайхан хоёрын ҮГС

2019 оны 06 сарын 24


Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн нэгдүгээр сард Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж, уулзалт хийх үеэрээ Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар Тавантолгой орд газартай холбоотой хэрэг явдлыг шалгуулах хүсэлт тавьж буйгаа илэрхийлсэн байдаг. Өнгөрсөн долоо хоногт М.Энхсайханыг нэг хоног саатуулаад, сулласан үйл явц бол Ерөнхийлөгчийн иргэнийхээ хувиар гаргасан хүсэлтийн дагуух процесс юм. Ерөнхийлөгч хэлэхдээ “Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг” гэсэн билээ.

 Эргэн санахад, өнөөдөр Ерөнхийлөгчид шадарлаж буй З.Энхболд  спикер байхдаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний "төгсгөл” хувилбарыг М.Энхсайханы хэлж яриад байгаа шиг байлгахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан.  Харин М.Энхсайханы тухайд  удаа дараа хариулт өгөхдөө Мега төсөл бол нүдний цөцгий мэт эмзэг гэх агуулгыг дайж байв.

Тэрбээр  "Мега төсөл дарга цэргийн харьцаагаар, нэг нь нөгөөгөө үгэндээ оруулж явдаггүй юм. Мега төсөл бол шинжлэх ухаан, өөрийн аргазүйгээр явдаг. Тэрхүү шинжлэх ухаанч байдал, арга зүйгээ зөв ойлголцож чадаж байна уу, үгүй юү гэдэг мэдээллийн зөрүү л УИХ-ын дарга бид хоёрын дунд байгаа юм болов уу. Түүнээс биш, "тэг” гэсэн командаар явдаг мега төсөл гэж хаана ч байдаггүй юм” гэж байсан.

Тэгээд тэр Тавантолгой дээр алдахгүй ээ гэж ам гарсан. "Том төсөл дээр алдаа хийвэл миний, ажлын хэсэгт байгаа бидний амь нас ч өчүүхэн байхгүй юу. Алдаа хийвэл Монголын ард түмэн асар их хохирол амсана. Бид хэдийн толгойг аваад ч тэр хохирол нөхөгдөхгүй. Тийм учраас бидэнд алдах эрх байхгүй. Алдаж болзошгүйгээ зөвхөн өнөөдрөөр харж болохгүй. Цаашдаа, төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд Монголынхоо эсрэг алдаа гаргахгүй тулд олон улсын санхүүгийн нөхцөл байдал, ирээдүй, чиг хандлага гээд олон асуудлын зангилааг тайлж, урьдач нөхцөлийг тооцохыг хичээж, хандлагаа арай жаахан дээшлүүлж харах хэрэгтэй. Тэгэхдээ айлаа гээд хойш сууж болохгүй, хийхээс өөр арга байхгүй. Хэрвээ Тавантолгой унавал Монголын эдийн засаг илүү хүндэрнэ. Эдийн засгаа хүндрүүлэхгүй гээд буруу шийдэх эрх бидэнд байхгүй. Хамгийн гол нь энэ тендерт Монголын эрх ашиг, Монголын ард түмний сонирхол л ялж гарах ёстой” гэж тэр ярьж байлаа.

Ер нь бол М.Энхсайхан өмнө нь ч З.Энхболдын хэлж ярьсан бүгдийн эсрэг байр сууриа илэрхийлж ирсэн. Тиймээс өнөөдөр дахин анхаарлын төвд орж ирээд буй тэдний хэн нь юу хэлж ирснийг эргэн сануулъя. Харьцуулан харъя.


З.ЭНХБОЛДЫН ҮГ

Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл "Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй.

"Уг нь асуудлыг борлуулах зах зээлээсээ эхэлж харах хэрэгтэй байтал, угаах үйлдвэртэй учраас "Энержи ресурс”-ийг оруулъя гэж хандах нь буруу гэж хэлсэн. Өмнөд хөршийн тэргүүнийг Монголд ирэхэд байгуулсан төмөр замын гэрээгээр уурхайгаас хил хүрэх манай талын төмөр замын цариг нарийн байвал Хятадын нутгаар явах транзит тээврийн хөнгөлөлт дээрээ олон улсын төмөр замын тарифаас тодорхой хувийн хямдрал эдлэх эрхтэй болсон. Тийм учраас Монгол Улс энэ хөнгөлөлтөө 100 хувь ашиглахын тулд Тавантолгойн нүүрснийхээ 30 хувийг Номхон далайн, үлдсэн 70 хувийг нь Хятадын зах зээлд зарах нь хамгийн үр дүнтэй, ашигтай бизнес болно. Хятадын зах зээлд нүүрснийхээ 70 хувийг зарна гэвэл "Шинхуа”-тай урт хугацааны гэрээ байгуулахаас өөр аргагүй. Дэлхийн нүүрсний хоёр дахь том компани бол АНУ-ын "Пибоди”. Сая "Пибоди” өрсөлдөөд Тавантолгойн тендерийн гадна үлдсэн. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Харин ч "Пибоди”-г оруулаад Номхон далайн боомтоор дэлхийн зах зээлд хүргэх 30 хувиа гэрээлэх хэрэгтэй. Ингэж байж нүүрсээрээ илүү ашиг олно, транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлөө бүрэн ашиглана гэсэн юм.


М.ЭНХСАЙХАНЫ ХАРИУ

Та нар анзаарсан бол би Америкийн энэ компанийн тухай нэг их ярихгүй, бүр нэрээр нь хэлэхгүй яваа. Хэвлэлийнхэн та нарыг ч бас тэгээсэй гэж хүсэж байна.

Үнэндээ бол АНУ-аас Монголд суугаа Элчин сайд "Пибоди”-гийн ялагдлын дараа М.Энхсайхантай уулзаж, нутгийнх нь компаниуд монголын томоохон төслүүдийн тендерт нэг л таагүй дүнтэй оролцоод байгаад сэтгэл нь тиймхэн байгаагаа илэрхийлсэн л байдаг. Тэгвэл М.Энхсайхан хэлэхдээ "Ямар ч уралдаан тэмцээнд нэг нь түрүүлж нөгөө нь хоцордог биз дээ. Болсон процесс ердөө л энэ. Та нар анзаарсан бол би Америкийн энэ компанийн тухай нэг их ярихгүй, бүр нэрээр нь хэлэхгүй яваа. Хэвлэлийнхэн та нарыг ч бас тэгээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл дэлхийд нэр хүндтэй компаниуд хаанахын ямар ч бизнест өрсөлддөг нь хэвийн үзэгдэл. Харин тэндээс хасагдсаны дараа нэрээрээ нэг их цоллуулаад байхыг хүсдэггүй, цаад тал нь ч цоллоод зарлаад байдаггүй. Брэнд болчихсон бизнесийн нэр хүндэд нь халтай гэж үздэг. Нэр хүндэд нь халдсан хэрэг болдог. Энэ бол олон улсын стандарт, бизнесийн соёл. Америкийн компани манай тендерт орсон нь буруу биш ш дээ. Харин ч бидэнд бахархалтай үйл явдал байхад, хасагдсаных нь дараа бид тэр компанийн өвдөлтийн цэг дээр байнга дараад байж болохгүй ш дээ.” гэжээ. Энэ бол спикерт өгч буй хариултуудынх нь нэг юм.


З.ЭНХБОЛДЫН ҮГ

Тавантолгойн төмөр замыг "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй.

Эхлээд нүүрсний зах зээлээ зөв тодорхойлчхоод олборлогчийнхоо гэрээг хийх хэрэгтэй гэж тэр хэлсэн. Тэгээд харин  Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам  хамгийн ашигтай, есөн жил, таван сарын дараа өртгөө нөхөх тооцоотой төмөр зам учраас тээвэрлэлтийг Монголын тал өөрөө хийх ёстой гэсэн юм. Түүнчлэн тэрбээр "төмөр замыг богино хугацаагаар ч хамаагүй аль нэгэн нүүрсний компанид эзэмшүүлж болохгүй. Тавантолгойн төмөр замыг "Энержи ресурс”, "Сумитомо”, "Шинхуа”-гийн хослолд эзэмшүүлж болохгүй. Хуулиас давсан тийм эрх ч Засгийн газарт байхгүй. Хоёрдугаарт, "Энержи ресурс”-ийг би зуун хувь үндэсний компани гэж харахгүй байгаа. Энэ бол оффшор бүст бүртгэлтэй "ММС” гэж Хонгконгийн биржид гарсан компанийн 45 хувийн хувьцааг нь л "MCS”   авсан. Энэ компани нүүрсний үнийг үргэлж өндөр, 200-300 доллар байна гэдэг тооцоогоор их хэмжээний зээл аваад одоо зээлээ төлж чадахгүй яваа. Ийм тохиолдолд том Тавантолгойг өгөх нь тэр компанийн өрийг төлөхөд хэрэгтэй болохоос Монголын нүүрсийг боломжийн үнээр борлуулах сайн партнёр болж чадахгүй.” гэж ярьсан. Тэгвэл Монгол Улсын сайдын хувиар  М.Энхсайхан юу гэсэнд анхаарал хандуулъя.


М.ЭНХСАЙХАНЫ ХАРИУ

Бид маргаан дундаа хуулийн бололцоогоо мартчихсан, тэр нь төөрөгдөл үүсгээд байгаа юм. Тийм учраас төмөр замыг концессын гэрээгээр барьж ашиглаад 30 жилийн дараа 51 хувийг нь төр авах хуулийн бололцоо бүрэн бий Тавантолгой дээр "Энержи ресурс” төслийн компани болж ажиллана гэдгийг тэр хэлсэн.  Тэгвэл төслийн компанийн 51 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС  эзэмшдэг бол энэ  толгой компанийн 60 орчим хувийг манай үндэсний компаниуд эзэмшдэг. Эдэн дотор MCS, Шунхлай, Петровис, Худалдаа хөгжлийн банк гээд Монголын үндэсний компаниуд "ММС”-гийн хяналтын багцыг барьж байдаг. Хяналтын багцтайгаа манайханд байгаа энэ компани өөрөө "Энержи ресурс”-ийн 51 хувийг хянаж байгаа юм. Хувьцааны энэ хуваарилалт нь манай Засгийн газрын тавьсан шалгуурыг хангаж байгаа, хангаж байгаа учраас тендерт орсон хэрэг. Гэхдээ хэнийг сонгож орж ирэх вэ гэдэг нь хөрөнгө оруулагчдын сонголт байсан болохоос биш, Монголын компаниудын өөрсдийн сонголт байгаагүй. Өөрөөр хэлбэл, уралдаант сонгон шалгаруулалт гадны хөрөнгө оруулагчдын дунд зарлагдсан, тэд харин манай үндэсний ямар компанитай яаж ажиллах вэ гэдгээ өөрсдөө тооцоолж ММС гэдэг компанийг сонгож орж ирсэн гэж М.Энхсайхан сайд хэлж байна. Мөн тэрбээр  Монголын компаниуд 51 хувиа баталгаатай барьж байх асуудлыг хэрхэн шийдэх, баталгааг яаж хангах талаар яриа хэлэлцээр ид явагдаж байгаа. Ямар ч гэсэн дундын хувилбар олж хийнэ гэсэн.

Харин төмөр замын тухайд "Энержи ресурс” гэж төслийн компани төмөр замаа эзэмшиж явна. Төслийн компанийн 51 хувь нь манай үндэсний компанийн хяналтад  байх юм. Төслийн компани төмөр замыг барьж байгуулах, ашиглахад хөрөнгө оруулна. Тэгээд 30 жилийн дараа төмөр замынхаа суурь бүтцийн 51 хувийг төрд хүлээлгэж өгөх юм…  Ер нь төмөр зам дээр төр дангаараа явахад хэцүү юм байна гэдгээ эрхбиш одоо ойлгоо байлгүй дээ. Хуульд гарц байгаа байхгүй юу. Тэр гарцаар нь Тавантолгой төслийг, төмөр замыг явуулах хэрэгтэй гэж УИХ, Засгийн газар шийдээд уралдаант сонгон шалгаруулалтаа зарласан, бүх ажил тэр хүрээнд л явж байгаа. Бид маргаан дундаа хуулийн бололцоогоо мартчихсан, тэр нь төөрөгдөл үүсгээд байгаа юм. Тийм учраас төмөр замыг концессын гэрээгээр барьж ашиглаад 30 жилийн дараа 51 хувийг нь төр авах хуулийн бололцоо бүрэн бий хэмээн ярьж байлаа.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дандар(98.228.216.190) 2020 оны 05 сарын 07

Энхсайханы зөв байсан хайран цаг хугацаа

0  |  0
Zochin(163.239.255.173) 2019 оны 06 сарын 26

Enhboldiih iluu boditoi sanaluud bn. Enhsaihan hudlaa am figur Bayartsogtiin uruusun dugui bn

1  |  0
Батаа(202.9.43.100) 2019 оны 06 сарын 25

Төр чадахгүй бол ард бид ний зүрх сэтгэл унтарч байна шүү msc кампанийн байранд ордноо одоо нүүлгэж бүх ордуудаа өгөөд үз яахыг харъя түүхээсээ юмтай байж үзээгүй үхэрүүд жаахан юмны үнэр аваад яадгийг msc кампанаас харж байна уу

0  |  0
Zochin(66.181.161.126) 2019 оны 06 сарын 25

Za muusain Shunal Uls torchid naana hudlaa yarij bidniig munhruulaad tsaanaa garaasaa hotoltsood hamt idej bgaa

0  |  0
Mm(172.58.137.82) 2019 оны 06 сарын 25

Zi hulgaich turiin umch indeed duusgasan odoo tt jonhuu bolgoj mongoliig siutgene

0  |  0
ДӨШИННИС(172.83.56.30) 2019 оны 06 сарын 24

Энхсайхан хулгайгаа зөвтгөх гээд толгой эргүүлсэн худал юм ярихаа болиочээ. Бидний хувьцаа болон бидний зөвшөөрөл хаана байна. Гадныхны гар хөл болоод Авилга Хулгайгаа нуух үйл ажиллагаа л харагдаж байна шүү.

0  |  0
matilda(41.138.90.64) 2019 оны 06 сарын 24

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
иргэн(202.126.89.171) 2019 оны 06 сарын 24

хулгайч хэзээ ч хулгайчаараа бна.

0  |  0
Top