Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өчигдөр өглөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Уг хуралд яллагдагч М.Энхсайхан, өмгөөлөгч Д.Оросоогийн хамт оролцож, мэдүүлэг өгсөн юм. Үүний дараа шүүх  бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа явуулсны дараа хуралдаан завсарлаж, өнөөдөр /2020.05.06/ үргэлжлэхээр боллоо.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн юм.

Улмаар дөрөвдүгээр сарын 23-ны өдөр М.Энхсайханыг шүүх хурал болж, түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байдаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(103.26.194.190) 2020 оны 05 сарын 06

Энэ арай бишээ хаанахын хэний сценари манай улсад хэрэгжээд бнаа. Эрчээ авчихвал зогсохгүй дээ. Өнөөдөр төрийн өндөрлөгт бгаа нөхдүүд ч энэ машиндаа хэрчүүлэхдээ бэлдсэн дээр дээ!

0  |  0
Иргэл(103.26.194.190) 2020 оны 05 сарын 06

4 тэрбумын долларын хөрөнгө оруулалт Япон, Хятадаас татах гэж байсан хүн ингэж яллулж байгаа юм чинь одоо 1 тэр бум хүрэхгүй долларын хөрөнгө хужаагаас татах гэж бгаа Сумьяабазар яах бол?

0  |  0
Zochin(64.119.19.225) 2020 оны 05 сарын 06

Yasan muuhai hvnii muu vzeh durtai hvn be chi

0  |  0
Зочин (202.9.46.143) 2020 оны 05 сарын 06

Насаар нь шоронд хорь

0  |  0
Top