Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар чуулж байна

2019 оны 06 сарын 23

Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын Дөрөвдүгээр хуралдаан  зургадугаар сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцавд зохион байгуулагдаж байна

Тус хуралдаанд Монголын БОАЖЯ-ны төлөөлөгчид оролцож, Цайны замын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, үүнд гурван улсын төрийн бодлогыг үр дүнтэй чиглүүлэх, иргэд харилцан жуулчлах нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах, хөнгөвчлөх түүнчлэн дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал дэвшүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн хоёр талт уулзалт хийж, форум, хэлэлцүүлэгт оролцон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар манай улсын баримталж байгаа байр суурь, бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулна. Мөн өөрийн орны байр суурийг илэрхийлж, гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэх юм.

Манай улсад ирдэг жуулчдын зах зээлийг ОХУ, БНХАУ тэргүүлдэг. 2018 онд ОХУ-аас 129 094 жуулчин манай улсад аялсан нь өмнөх оныхоос 20.7 хувиар, БНХАУ-аас 163 991 жуулчин аялсан нь өмнөх оныхоос 13.8 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ. Тиймээс гурван улсын аялал жуулчлалын сайд нарын ээлжит хуралдаанд БОАЖЯ өндөр ач холбогдол өгсөөр иржээ.

Энэ хуралдаан нь Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүнүүдийн дөрөвдүгээр уулзалтын хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Хуралдааны  үеэр гурван тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, хурлын протоколд гарын үсэг зурна. Мөн “Цайны зам” соёл аялал жуулчлалын хөгжлийн шинэчлэл форум, хоёр талт уулзалт, салбар хуралдаанууд, “Цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн зохиогдох  юм.

Өнөөдрийн байдлаар Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагаар Монголоос Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Хятадын 11 муж, Оросын таван муж, хот элсэн ороод байна.

Монгол, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны 7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн оны аравдугаар сард “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбооны Бээжингийн хамтын ажиллагааны тунхаглал”-ын дагуу Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газар байгуулагдсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхим нь Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.55.155) 2019 оны 06 сарын 24

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top